Нийгмийн

“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа.

Хуваарь ёсоор өнөөдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтонд тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг олгох юм.

Түүнчлэн дээрх тэтгэмж авдаг иргэдийг хоёр хуваадаг бөгөөд зарим нь энэ сарын 23 /2025.10.23/-нд мөнгөө авах аж. 

Тэгвэл хүүхдийн мөнгө болон одонтой ээжүүдэд олгодог тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тусламжийг энэ сарын 20-нд өгөх хуваарьтай байна. Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмадын насны хишгийг энэ сарын 23-нд олгоно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг их сүртэй нэртэй даржин мөнгө! Баахан сонгуулийн "ХАР МАСС" л хадг�##�аад дараагийн сонгуулиар ашиглах гээд байна! Энэ мөнгөнд нь тааруулж, ажил хийхгүй, өлөн зэлмүүн амьдр�##�аа з�##�гуулж сан�##�аа худ�##�дана! Энэ өгсөн мөнгөнөөсөө хэдэн зуу дахин илүүг ард түмнээсээ хулгайлж байхад мэддэггүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button