Нийгэм мэдээ

Багш нар ажил хаялтад нэгдэхээр эцэг эхчүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлсээр байна

Нийслэлийн хэмжээнд 78 сургууль, 160 гаруй цэцэрлэгийн багш нар 10-р сарын 16-ны өдөр ажил хаях талаар Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн билээ.

Энэ хүрээнд ЕБС, цэцэрлэг болон зарим хувийн сургуулийн багш нар жагсаалд нэгдэхээ илэрхийлж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлсэн байна.

Ингэхдээ “2025 оны 10-р сарын 16-ны өдрийн 08:00 цагт орон даяар хугацаагүй ажилт хаялт зарлах тул эцэг эх та нөхцөл байдлыг ойлгон, өөрийн хүүхдийг хариуцан, ажил хаялт зогсох хүртэл аюулгүй орчныг хангаж, анхаарлаа хандуулахыг хүсье” гэсэн агуулгатай мэдэгдэх хуудсууд хүргүүлсээр байгаа билээ.

Эцэг, эхчүүд цахим хуудаст мөн энэ төрлийн мэдэгдэх хуудас хүлээн авсан талаараа хуваалцсан бөгөөд цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргах хүртэл ажил хаялт үргэлжлүүлэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлцгээсээр байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Багш нар ажил хаях н буруу
Багш нар ажил хаях н буруу

Цалин их хэмжээгээр нэмэхгүй л болов уу. Энэ өвөл тог цахилгаангүй харанхуй халаалт цэвэр усгүй бензин шатхуунгүй болчихгүй шиг өвлийг давчихиймсан
Цалин нэмүүл бүх юмны нэмэгдэх байх ард иргэдэд хэцүүл байх бий дээ
Гадаад төлөх өр зээл их энэ цаг үед улс төрийн зорилгоор их дээрээс шидсэн чулуу юу эсхүл аль нэг нам эвсэлээм шидсэн чулуу байх н. Олон моног ажил хаявал багш сурагчид 2026 оны зун амарахгүй байхдаа

Зоч
Зоч

Нэмж сургууль барихын оронд цахимааар хичэээл ордог болхон цаг хугаццааны асуудал болсондоооо дэлхииин хөгжил

Багш нарыг ажил хаялтанд хүчээр нэгтгэж байна
Багш нарыг ажил хаялтанд хүчээр нэгтгэж байна

10 р хороололын нэр бүхий сургуулийн нэр бүхий багш нар ажилд хаялтанд оролцмооргүй байна. Ажилаа хиймээр байна гэжийн гэнэ шүү

Уншиг
Уншиг

Ихэнх багш нар ажил хаялтанд оролцох дургүй байгаа хэсэг хэл амтай хүмүүсийн хийж байгаа ажил бүгдий нь халах хэрэгтэй ажилгүй цалингүй суугаад байж чадахгүй ажил хаясан багш нарт цалин олгох ёсгүй

Жандаг
Жандаг

Ийм цалингаар хүн байтугай нохой тэжээхэд ч бэрх

Зочин
Зочин

Сургуулийг хувьд гаргавал таарна .Багш, эцэг эхчүүд хариуцлагатай болно.

Odnoo
Odnoo
Reply to  Зочин

Тх үнэгүй юм гэж хаа ч бхгүй

Зочин
Зочин

Хичээлээ зааж сурагчид даа мэдлэг боловсрол олгох хүсэлтэй багш нар олон байгаач хүчээр жагсаалд оролцуулж байна....
Сургах гэж багш болсон болохоос жагсах гэж багш болоогүй....

Иргэн
Иргэн

Монголчуудаа та бүхэн талбай дээр ирж өөрсдийхөө ирээдүйн төлөө тэмцээч гуйж байна

Б.
Б.

Багш нарынхаа цалинг нэмж чадахгүй биш хүсэхгүй байна. Өөрсдөө хичнээн нэмчих мөнгийг идэж уугаад, булаацалдан зодолдож байхаасаа ичихгүй байхад багш нар жагсахаасаа ичих юмуу.
Ажил хаявал дуустал
Давс хийвэл уустал!!!

Холбоотой мэдээ

Back to top button