Улс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн ээлжит бус хурал: Эмч, багш нарын цалинг нэмж, Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлнө

МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо.

Хуралдааны дараа УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Бүлгийн дэд даргын хувьд дүрэм журмын дагуу, 38 гишүүний саналаар ээлжит бус хуралдааныг зохион байгууллаа.

Энэ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Гишүүд горимын санал гаргаж, цалин тэтгэвэр нэмэх, төсөвт өөрчлөлт оруулах чиглэл бүхий тогтоол баталлаа. Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ” гэв.

Цаашлаад УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Төсвийг үр дүнтэй хэлэлцэх шаардлагатай байна. Өргөн бариад 45 хоносон ч дөнгөж хоёр дахь хэлэлцүүлэг байнгын хороон дээр явж байна. Багш нар ажил хаяна гэдэг мэдэгдлийг ч хийчихээд байна. Иймд өөрсдийн боломжийг дайчилж, шаардлагагүй зардлуудыг хасаж байж багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь зүйтэй гэж үзлээ. Тодорхой шийдэл гаргах үүрэг чиглэлийг Засгийн газарт өглөө. Мөн уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдах нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, “Бүлгээс төсөвтэй холбоотой асуудлуудаар чиглэл өгөгдлөө. Багш нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, эмч нарын цалинг 10-15 хувь хүртэл нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцтай уялдуулах нэмэх чиглэл юм. Иймд төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газартай хамтран ямар зардлыг хасаж, танах вэ гэдгийг хэлэлцэнэ. Аль болохоор хөрөнгө оруулалтын зардлыг хасаж, танахгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг чуулганаар ч ороогүй, цалин тэтгэмжтэй холбоотой асуудлыг нийгмээс дэвшүүлэн тавьж байна. Энэ зун нийт нутгийн баруун хэсгээр гантай байсан. Өвөл зудын эрсдэл өндөр. Маргааш багш нар ажил хаях гэж байна, хүүхдүүд гэртээ суух гэж байна. Эдгээрийг шийдвэрлэе, асуудлуудыг ярья гэдгийг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд удаа дараа тавьсан. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлээгүй. 10-р сарын 9-нд долоон гишүүн бүлэг хуралдуулах шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. Өнөөдөр 38 гишүүн дахиад шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. 16.00 цагт бидний төлөөлөл очиж, өрөөнд нь уулзсан. Нүүр нүүрээ харж байгаад энэ шаардлагуудаа хэлсэн. Харамсалтай нь 16.00 цагт бүлэг хуралдах боломжгүй гэсэн. Тийм учраас бид бүлгээ хуралдуулсан. Бүлгийн дарга өөрөө Засгийн газрыг огцруулах шаардлага дээр гарын үсэг зурчихсан. Ингээд эв нэгдэл хангах биш бүлгээ хуваах ажлыг хийж яваа. Бид бүлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэг дээр олонхоор санал нэгдэж, дүрэм журмын дагуу санал хурааж, Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жандаг
Жандаг

Хүрэлсүхийн дүү нь шаажийн

Зочин
Зочин

Ахмадуудын тэтгэврийг давын өмнө нэмэх хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ ухны хүүхдүүдийг яаядаа ахмадуудын тэтгэврийг яагаад нэмэх тухай ярихгүй бнаа

Зочин
Зочин

Ахмад хөгшчүүлийн тэтгэврийг 15-20% нэмээч хөгшчүүлийг яагаад хүн гэж үздэггүй юм бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

нэмэх сан�##�аа төсөвт орууллаа гээд энд бичиж

иргэн
иргэн

МАН бүлэг хөгшин з�##�уугаараа 2 хувагдсан байна. Энэ хур�##�д чинь ҮҮрийн туяагаас өөр з�##�уу гишүүд �##�гаа. Энэ ахмадууд Зандкагаа аваад амрах хэрэгтэй дээ

Лантуу
Лантуу

Засгийн газрыг огцруул

Холбоотой мэдээ

Back to top button