Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Багадаа 850 тэрбум хэрэгтэй, нөөц байхгүй, бүх салбарын төсвийг жигд 10 хувиар танана

МАН-ын бүлэг 36 гишүүнтэй, даргагүйгээр, ээлжит бусаар хуралдаж: Тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн гэж танилцуулаад байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн энэ шийдвэрийг хэрэгжүүлье гэвэл багадаа 850 тэрбум төгрөг хэрэгтэй. Урсгал зардлын дор хаяж 10 хувь. Жигд 10 хувь хасна гэвэл төрийн үйл ажиллагаа жигд 10 хувь хязгаарлагдана гэсэн үг. Хуулиар тавигддаг маш олон зардал бий. 2022 оны нэгдүгээр сард төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмжийг 15-20 хувь нэмж байсан. Тэр үед бүх салбарын зардлыг жигд 15 хувиар хасаж байлаа. Ийм процессоор л явна. Түүнээс нөөц төсөв гэж байхгүй. Үргүй зардал гэдгийг ч би ойлгохгүй байна. Тийм ойлголт байдаггүй. Нэлээд хүнд төсвийн зохицуулалт хийгдэхээр байна.

2026 оны төсвийн төлөвлөгөөнд заасанчлан бид бүх хязгаартаа багтааж төсвөө өргөн барьсан. Гэтэл хэлэлцэхгүй 45 хоночихлоо. Тийм учраас УИХ яаралтай хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж, дэмжих эсэхээ шийдэх ёстой. Одоо төсвийг буцаах ямар ч хугацаа байхгүй. Төсвийг дотоод гадаадын маш том хөрөнгө оруулагчид, шинжээчид ажиглан харж байгаа. Тийм учраас УИХ-ыг арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө батлахыг шаардаж байна.

Энэ асуудлыг Засгийн газар дээр яриад байх юм байхгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө энэ асуудлыг санаачилж, арай төсвөө мэдэж байгаагаар нь сайд нараа дуудаж ийм шийдвэрт манлайлан ажиллалаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан сайд аа өөрсдөөсөө эхлээд таначих

Зочин
Зочин

Засгийн газар огцор

Зочин
Зочин

MCS төрийг булааж байна энэ ажлыг Хүүкийн дүү болон Занданшатар гүйцэтгэж байна

Зочин
Зочин

Эрдэнэт үйлдвэрийн тансагл�##�ыг бага ч гэсэн танахад л улсын төсөвт нэлээд нэмэр болно доо. Жишээлбэл, хэрэгтэй хэрэггүй хур�##� цуглаан, дарга нарынх нь ц�##�ин хангамж, тендер, гадаад ба дотоод томилолтуудыг нь танахад л болоод явчихна. Бензин тос, сург�##�тын төлбөр, сэлбэг хэрэгсэл г.м илүү зард�##�ууд мөн ч их шүү...

Зочин
Зочин

Эрдэнэт үйлдвэр ч �##�ь Оросуудын үеэс л тансаг байсан. Одоо ч тэрийгээ хаяагүй л юм билээ.

Лантуу
Лантуу

Нэн даруй огцор

ЗОЧИН
ЗОЧИН

ЖАВХЛАН ЯМАР ТОМ БАЙНА АА. ХУВЬДАА БАНКТАЙ 3 ТОМ ББСБ ТАЙ ӨДӨРТӨӨ 1 ТЭРБУМ ТӨГРӨГ СЖЛ ОРЖ ИРДЭГ ТОМ ХУЛГАЙЧ АРГАГҮЙ Л ТОМ ЮМ ДАА.

ганбат
ганбат

Төрийн эргэлт хийж байна өнөөдөр гэхэд бүлгийн даргыг булааж авлаа ЕС УИХ ын даргыг шууд булааж авч нийгэмд айдас нөмрүүллээ

Холбоотой мэдээ

Back to top button