Гэр, байшингийн суурь тавихад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2025.10.16 / ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
- Наран ургах, шингэх: 07.13-18.03
Аргын тооллын 10 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Үнэг одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.