Улс төрийн мэдээ

Оюу толгой хүртэл талцал, хагарлын нэг тал болох нь энэ үү

УИХ-аас Оюу толгойн асуудлаар түр хороо байгуулагдаж, О.Батнайрамдал гишүүн ахалсан. Зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн лицензийг хэрхэн шилжүүлэх гээд гол агуулгууд дээр О.Батнайрамдал бол хамгийн идэвхтэй ярьж, хэлж яваа улстөрч. Мэргэжлийн ч хүн. Мэдээж хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард суух субъект нь Засгийн газар. Гэхдээ ард түмний хяналтыг хэрэгжүүлэгч нь, ард түмнийг төлөөлөгч нь, төрийн эрх барих дээд байгууллага нь Засгийн газар биш УИХ мөн үү, мөн.

Өчигдөр “Оюу толгой” ХХК-иас мэдэгдэл гаргаж, түр хорооны хуралдаанд ахиж оролцохгүй гэдгээ зарласан юм. Учир нь ажлын байран дээр хүмүүс ирж, дарамт шахалт үзүүлээд байна гэжээ. Энэ юуг хэлэв, тодорхойгүй үлдсэн. Хүмүүс оффисынх нь үүдэнд жагсаад байгаа юм уу. Эсвэл бодит утгаар айлган сүрдүүлэх, дарамтлах ажиллагаа явагдсан юм уу.

Нөгөө талд нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Намайг улсын бүртгэлгүй дугаартай автомашинууд дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” гээд мэдэгдчихсэн байсан.

Өнөөдөр түр хороо хуралдах байсан ч хуралдах танхимд нь МАН-ын хуваагдсан бүлгийн нэг тал нь ороод суучихжээ. Бүлгийн ээлжит бус хурал гэдгийг Г.Занданшатарын талын 36 гишүүн тэнд хийв. Үүдэнд нь О.Батнайрамдал бүлтэлзэн зогсож харагдана. Энд юу ч болоод байгаа юм гэж эрхгүй бодогдмоор.

Энэ дүр зургаас харахад УИХ-аас байгуулагдсан түр хороо танхимаа  намын бүлэгт булаалгачиаад, “Оюу толгой” ХХК нь хүртэл түр хорооны хуралдаанд орохгүй гэж мэдэгдээд байдаг. Энэ ажил ерөөсөө явахгүй, явуулахгүй гацаад байгаа юм шиг байдал ойлгогдож байна. Гэтэл саяхан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нүүр хуудастаа, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээний ширээний ард суух тохиролцоонд хүрлээ гээд мэдэгдчихсэн байна.

Ерөөсөө УИХ дээр О.Батнайрамдал хурлаа ч хийх танхимгүй бүлтэлзээд, “Оюу толгой” ХХК-ийнханд “муриулаад” зогсож байхад тэнд Засгийн газар болохоор “Бүх зүйл сайхан болж байна” хэмээн мэдэгдэх жишээтэй.

Уг нь түр хороо хуралддагаа хуралдаж, Засгийн газарт чиглэл өгч, хамтран ажиллаж, улмаар ЗГ нь УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээгээ эхлүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар гэж хуваагдсан төрийн ордон доторх үйл явцын тод илрэл сүүлдээ Оюу толгой гэдэг сэдвээс хүртэл үнэртэж, амтагдаж эхэллээ.

“Оюу толгой” ХХК яагаад УИХ-ын түр хороонд очихгүй атлаа Засгийн газартай зөвшилцөлд орж байна вэ. Засгийн газрын хэлцэлд илэрхийлэх байр суурь эхэлж түр хороон дээр тодорхой болох биш үү. “Хэлэлцээний ширээний ард суухаар тохиролцлоо” гэж яг юу гэсэн үг вэ. Өдийг хүртэл суухгүй л байсан, түр хороон дээр О.Батнайрамдал “Хугацаа хожимдлоо” гэж хоолойгоо сөөтөл орилж байсан. Ерөөсөө Оюу толгой хүртэл талцлын нэг талыг илэрхийлж байгаа юм бол, энэ компанийн удирдлагууд Засгийн газарт илүү ойр л гэсэн үг. ТУЗ-ийн хамгийн шударга гишүүний нь хүртэл чөлөөлчихөж байгаа Засгийн газар УИХ-ыг УИХ гэж тоохгүй байгаа “Оюу толгой” ХХК-тай ямар хэлэлцээ хийх юм бол. Тэнд ард түмний буюу УИХ-ын эрх ашиг хангагдаж чадах уу гэж эрхгүй бодогдоход хүрчихэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger

Зочин
Зочин

О.Батнайрамд�##� “Намайг улсын бүртгэлгүй дугаартай автомашинууд дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” гэж тэнэг мэдэгдэл хийсэн болохоор ОТ мэдээж ийм л хариу үзүүлнэ шүү дээ. Кино шиг юм яриад, паранойтой юм уу, эмчлүүлбэл таарна. Айсан хүнд арг�##� хөдөлнө, мэдлэг чадваргүй дээр нь өөрийгөө удирдах, хянах чадваргүй, хүсэл зориггүй хүн яаж ажил хийх вэ.

Холбоотой мэдээ

Back to top button