НИЙГЭМНийгэм мэдээ

Хатгал тосгоны Жанхай орчимд цасны хэмжээ 1 метр 80 см болсон цас үргэлжлэн орж байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд олон цагийн үргэлжилсэн цас орсны улмаас зам даваа боогдож, мал бэлчих боломжгүй болсон байна. Цасны зузаан Хөвсгөл далайн Жанхай орчимд нэг метр 80 см байгаа бол цас бага тэгш тал хэсэгтээ 40-80 см орчим байгаа аж. Одоогоор Хатгал тосгоны нөхцөл байдал ямар байгаа талаар тус тосгоны захирагчийн албаны дарга Ч.Батбаяраас тодрууллаа.

-Одоогоор цас орж байна уу? нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор цас үргэлжлэн орсоор байна. Цаг агаарын мэдээгээр бол өнөөдөр цас зогсоно гэсэн ч тэнгэр бүрхэг онгойх шинж ажиглагдсангүй. Цасны зузаан Хөвсгөл далай Жанхай орчмоор 1 метр 80 см орчим, бусад хэсгээр 1 метр 50-40 см орчим.

-Нийт хэдэн алба хаагч ямар техник хэрэгслээр ажиллаж байна?-

-Өчигдөрөөс эхлээд 20 гаруй алба хаагч "Зил-131" маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Алба хаагчид боогдсон зам давааг гаргах, цасанд зоогдсон малыг гаргах зэргээр шуурхай ажиллаж байгаа. Аймгийн Онцгой байдлын шуурхай алба яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрээр аймгаас хүн хүч ирэх байх.

-Хорогдсон мал болон төөрсөн иргэн бий юу?

-Иргэн төөрсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Одоогоор хорогдсон малын тоо гараагүй , хэдэн мал хорогдсон эсэхийг мэдэхгүй байна. Уулын цаана цасанд боогдсон 800 орчим малыг манай алба хаагчид гаргаж эзэнд нь хүлээлгэж өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button