НИЙГЭМНийгэм мэдээ

Приус авто машины өвлийн хуучин дугуй ₮90 мянга, шинэ нь 170 мянгаар худалдаалагдаж байна

Ойрын өдрүүдийн үргэлжлэн орсон цасны улмаас замын түгжрэл нэмэгдэж, халтиргаа гулгаа үүссэн. Энэ нь зуны дугуйтай тээврийн хэрэгсэл гулгах улмаар осол хийх эрсдэлийг нэмэгдүүлэх юм. Иймд өвлийн дугуйн үнэ ямар байгаа мэдээллийг хүргэж байна.

Бидний түгээмэл унадаг тээврийн хэрэгсэл болох Приус маркийн авто машины хуучин өвлийн дугуй 90 мянган төгрөг байгаа бөгөөд шинэ дугуйны үнэ дунджаар 170 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм. Тэгвэл өмнө жил өвлийн хуучин дугуй 80 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол энэ жил 90 мянган төгрөг болж нэмэгджээ.

Өвлийн дугуйны үнийг дунджаар үзвэл,

-215/65R16 хэмжээтэй бол 200 мянган төгрөг

-225/75R16C хэмжээтэй бол 270 мянган төгрөг

-225/60R17 хэмжээтэй бол 220 мянган төгрөг

-235/55R20 хэмжээтэй бол 300 мянган төгрөг

-LT275/70R18 хэмжээтэй бол 420 мянган төгрөгийн үнэтэй байна.

Иргэд өвлийн дугуйг сонгохдоо үнэ хямдыг нь харж авдаг бөгөөд элэгдэж, хуучирсан хээ нь арилсан дугуй сонгох нь элбэг аж. Үүнээс үүдэж халтиргаа гулгаатай үед осол ихээр гардаг байна. Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button