Авто машины өвлийн дугуй 80 мянгаас 2.8 саяын хооронд худалдаалагдаж байна

Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цас ордог, хүйтэн уур амьсгалтай. Иймээс жолооч нар зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих зайлшгүй шаардлага гардаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх тохиолдол гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

"Өгөөмөр" захад суудлын автомашины өвлийн дугуйны хамгийн хямд нь 80 мянган төгрөг байх бол, хамгийн их үнэтэй нь 2.5 сая төгрөг үнэтэй байна.
Үнийг нарийвчилбал,
- Harier-ын дөрвөн хос дугуй 1.2 сая төгрөгийн үнэтэй
- Land 80 машины дугуй дөрвөн хос дугуй 1.4 сая төгрөг
- RX гэх мэт дунд гарын автомашины, шинэ Япон дугуй 2.8 сая төгрөгөөс эхэлж байна.
Иргэд олон нийт өвлийн дугуйг сонгохдоо үнэ хямдыг нь харж авдаг бөгөөд элэгдэж, хуучирсан хээ нь арилсан дугуй сонгох нь элбэг. Үүнээс үүдэж халтиргаа гулгаатай үед осол ихээр гардаг байна.
Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуны дугуйг хүн болгон л мэдийшдээ тэнэг хүн гэж бодоо юу
Ийм үнэтэй дугуй бас байнаа явган явсан нь дээр юм байна наймаачидаа багахан солиор гэж хэльё
1 bish 4n dugui shuu
Мэдээ мэдээлэл төрийн бодлого ард нийтийн амьжиргааг олонд хүргэх мэдээллийн сайтууд хятадын новшийн барааг зарж борлуулдаг газар болж үүнийг таслан зогсоогооч
Энэ үнийг монголчууд өөрсдөө өсгөөд байна уу цаанаа үнэтэй байна уу. Жил бүр л юмны үнэ нэмэгдээд байх юм.