Нийгэм мэдээ

Энэ сарын 20-ноос эхлэн цахилгаан дугуйг хязгаарлана

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар 2022 оноос эхлэн хэд хэдэн албан байгууллага түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.

Тэгвэл хүйтний улирал эхэлж байгаа энэ үед түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж ирэх 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа түр зогсоох юм.

Энэ талаар НИТХ-аас тодруулахад, "Цахилгаан дугуй болон түрээсийн скүүтерийг энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан" гэлээ.

Скүүтер болон унадаг дугуйн тухайд 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй билээ.

Энэ жил скүүтрийн хурднаас шалтгаалан скүүтрийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд авч байна. Мөн скүүтрийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээх тохиолдолдлууд ихээр гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад замын хөдөлгөөний дүрмийг хэн сахиулдаг вэ? Хэн ч биш. Бүгд дураараа, нас мас, үнэмлэх энээ тэрээ хамаагүй, давхилддана. Бүр зам дээр цирк тоглоно.Тэгээд мөрөөрөө явж байсан явган зорчигчид хохирдог, тээврийн хэрэгслийн жолооч нар буруутан болдог.

Зочин
Зочин

Явган хүний замыг там болгож дууслаа, иргэд тайван �##�хаж чадахаа больсон тул бүр мөсөн �######�уулаа!!

Холбоотой мэдээ

Back to top button