Д.Амарбаясгалан: Парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцүүлж байна.
УИХ-ын дарга Б.Амарбаясгалан “Би өөрийн биеэр хүсэлтийг гаргасан. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов дараалалд оруулсан байгаа. Хүсэлтээ уншиж өгье,
Д.Амарбаясгалан миний бие УИХ-ын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7-р сарын 02-ны өдрөөс эхлэн УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдууд нь МАН-ын намын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал хуваагдалд хүргэн, ҮАБ-д сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж Төрийн эрх барих дээд байгуллага болон хууль хяналын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин, нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай.
Иймд миний бие өөрийн нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас хойш ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж чадахгүй байсан. Иймд гаргасан хүсэлтийг маань хүндэтгэж асуудлыг маань асуулт, хариултгүйгээр дэмжиж өгнө үү хэмээн горимын санал гаргаж байна" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
muu nuurschin lalalr z##l z##l
Зүв зүгээр байсан төрийг үймүүлдэг тавьтаргүй хүүхэд харин ч �######�ж.
Монголын маань буян ,заяа их гэдэг энэ дээ
ЭмСиЭс ялж байна