Улс төрийн мэдээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд 6 хүнээс Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгож нэр дэвшүүллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Материал ирүүлсэн Д.Баатарсайхан, Д.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын зургаан оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг журамд заасны дагуу хүн тус бүрээр хэлэлцэн оролцогчдын ирүүлсэн материал, мөн түүнчлэн журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг холбогдох байгууллагууд хянан шийдвэрлэсэн байна.

Тухайн албан тушаалд тавигдах шаардлага болох төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн,  сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын таван оролцогч хангасан гэж үзж  бүртгэжээ.

Оролцогч Д.Одхүү нь журмын 1.5-д заасан төрийн албан хаагч байх шаардлагыг хангаагүй, 2024 оны 12 дугаар  сарын 19-ний Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 285 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байх тул бүртгэх боломжгүй хэмээн хасагдсан байна.

Бүртгэгдсэн 5 оролцогчийн мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварт комисс үнэлгээ өгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албаны төлөөлөл болон нэр дэвшиж, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан таван оролцогчтой журамд заасны дагуу ярилцлага хийж, үнэлгээг хараат бусаар өгч, оролцогч тус бүрт үнэлгээг танилцуулсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ” гэж заасны дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг байнгын хороонд  хүргүүлэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button