Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль: Ёс зүйн асуудлаар гишүүнд хариуцлага тооцох нь зөв, буруу

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр тов дараалалд орж ирсэн ч хэд хэдэн удаа хойшилсны дүнд ийн хэлэлцүүлж буй билээ.
Шууд дамжуулалтыг:
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүдийн зүгээс санал хэлсний дотор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн зүгээс ёс зүйг яаж хуульчлах болон яагаад заавал жагсаалтын гишүүдийг сонгож хариуцлага тооцож байгаа зэргийг хууль санаачлагчийн талаас буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нараас асууж, хариулт авсан юм.
Тухайлбал,
А.Ариунзаяа:
Яагаад заавал жагсаалтын гишүүдэд хариуцлага тооцох агуулгыг тусгаж байгаа юм бэ. Мөн ёс зүйн асуудлыг хэрхэн яаж тодорхойлох юм,
А.Үйлстөгөлдөр:
Иргэд хэн нэгнийг бус намыг дугуйлдаг. Намд итгэдэг учраас нам жагсаалтын гишүүдийг сонгодог. Тиймээс жагсаалтын гишүүдэд ёс зүйн асуудал үүсвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ
Э.Болормаа:
Хэрвээ энэ хууль батлагдвал Д.Энхтүвшин гишүүн ордонд хүн мөргөсөн асуудлыг яаж зохицуулна гэсэн үг вэ. Энд ёс зүйн зөрчлийг ярина гэсэн үг үү
А.Үйлстөгөлдөр:
Ёс зүйн зөрчлийг УИХ-ын гишүүний дагаж мөрддөг дүрэм гэж бий. УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө энэ дүрмээ гаргаж, батлах юм. Ажлын хэсэг гаргаж тогтооно гэсэн үг. Ёс зүйн дүрэм гэж бий. Энэ дүрмийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг өөрөө тодорхойлно. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Зарим гишүүдийн асуудлыг та хэлж байна. Та бүхэн ёс зүйн зөрчлийн асуудлыг өөрсдөө томъёолно.
Б.Баярбаатар:
Дэлхийн аль ч улсад ёс зүйн ноцтой зөрчлийг хуульчлаагүй байгаа шүү
Ц.Даваасүрэн:
УИХ гэдэг төлөөллийн байгууллага. Үндсэн хуульд юу гэж заасан бэ гэвэл төрийн эрх мэдэл ард түмний гарт гэж бий. Тэгэхээр УИХ-ын гишүүн өөрөө төрийн эрх мэдэлтэй шийдвэр гаргагч хүн. Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй.
Энэ төсөл Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдалд оруулж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад сайн ярих хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт УИХ, Ерөнхийлөгчийн институц хооронд маргалдаан гарвал юу ч болж мэдэх нөхцөлд хүргэх учир ингэж хуулиар хориглосон байдаг.
УИХ бол юуг ч өөрчилж болох эрх мэдэлтэй төрийн ннституц. Үүнийг Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч өөрчилж болохгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, энэ төсөлд төрийн эрх мэдэлд нөлөөлөх нэг заалт орсон байна. Парламентад олон жил суухдаа харахад, хэдхэн хүний зөрүүтэй саналаар төрийн эрх мэдэлд нөлөөлөх шийдвэр гарах болдог.
Ц.Сандаг-Очир:
Ерөнхийлөгч ч мөн нийт ард түмнээс сонгогддог. Тиймээс ард түмнээс сонгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцлагын асуудлыг хөндөж, хууль санаачилж байгаа гэж харлаа. Гэхдээ энэ хууль яг одоогийнхоор батлагдвал парламентыг тогтворгүй болгох вий дээ гэж санаа зовж байна.
Ч.Лодойсамбуу:
Манай парламентын гишүүд өөрсдөө сүүлчийнх юм шиг. Дахиад парламентын гишүүд гарч ирэхгүй юм шиг төрөөр тоглоод байдаг. Хууль санаачлагчдаас ёс зүйг нь яах вэ гэхээр гишүүд нь өөрсдөө батлана аа гээд байдаг. Ойлгомжтой л хууль шүү дээ. Хэдхэн хүнд л хариуцлага тооцох гээд байгаа, ойлгомжтой
Л.Оюун-Эрдэнэ:
Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу, парламентдаа хичээл заадаг юм уу. А.Үйлстөгөлдөрийн хэлсэнд “Бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч” гэлээ. Харин парламентын гишүүд нь болохоор “Төрийн эрх барих дээд байгууллага” гээд байдаг. Ингэхээр нь хэн нь том юм бэ гэдэг зодоон л яваад байна" зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лодойсамбуу оноод хэлчих шиг боллоо энэ хууль нэг удаагийн арга хэмжээнд зориулагдсан өөрөөр хэлбэл Амараа Булгантуяа Оюука Сандагочир наыг УИХ-аас хөөж ерөнхийлөгчийн сонгуульд саад хийх магадлал хүмүүсээсээ салах бодлого юм
Жагсаалтаар их хуралд хэн ч орж болно шүү дээ жишээлбэл цагдаа байсан алуурчин Махгал Түвшинбаяр нар үсэрч орж ирээд сөрөг хүчнийхээ гаруудыг алаад эхэлбэл яана тэгэхээр энэ хууль маш зөв цаг үеэ олсон асуудал.Жагсаалт ерөн бол хэрэггүй жинхэнэ гал дундаас түшээ болсон нөхдүүд арай өөр шүү жагсаалтыхан яаж галзуурч байгааг харж байгаа биз энэ хуулийн хамгийн эхний хүн нь хөөрхий муу нэрт луу данст Нара байх магадлал өндөр байна.
Буруу.
ENE 1 HEDEN PISDUU BN AAA. OYUERDENEES NILEEN MUBGU AVSAN BOLOLTOI