УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Боловсролын салбарын цалин, хөлсийг нэмэгдүүлэх саналыг ЗГ-т хүргүүлж байна

Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын зүгээс цалин хөлсийг 3.5 сая төгрөгт хүргэх санал, шаардлага гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Манай Улсын боловсролын салбарын багш, ажилчид маш хүнд нөхцөлд ачаалал ихтэй ажиллаж ирсэн. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүйн улмаас маш олон багш нар гадаадад гарч хар ажил хийж амьдарч байна.

Сонгинохайрхан дүүргийн багш нартай хийсэн уулзалт болгон дээр үлдсэн хэдэн багш нар нийгмийн баталгаагаа сайжруулаад өгөхийг хүсдэг. Бид чанартай боловсролыг Монголын ирээдүй болсон сурагчдадаа өгөхийн тулд багш нарын нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Миний хувьд тэдний дуу хоолойг сонсож, зовлон жаргалыг мэдэхийн хувьд цалин, хөлсийг нэмэгдүүлэх нь зөв гэдэгт санал нэгдэж байна.

Иймд 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан, боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзэж, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэн 2026 оны Улсын төсөвт тусгах саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санаачилсан саналд нэгдэж Засгийн газарт УИХ-ын гишүүдийн хамтаар хүргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо 3.5 сая, 28 онд 8 сая болго, тэтгэвэрийг одоо 1.5 сая, 28 онд 4 сая болго

Зочин
Зочин

Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулб�##� төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худ�##�даж авсан дипломоороо 5 жил ц�##�интай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төрийн дансанд орж ирлээ гээд л мэдээлээд байсан. Сүүлийн үед таг шүү. Одоо арай дахиж БЗС-ийн зээлээр докторт сурсан нөхдүүдийн зээлийг ахиж тэглэхгүй байгаа байлгүй дээ...

Холбоотой мэдээ

Back to top button