Улс төрийн мэдээ

АН хүртэл МАН-ын зангуунд наалдаад, гацаж орхив

Засгийн газраа болон УИХ-ын даргыг үүрэг ажлаас нь огцруулах гэсэн хоёр агуулгыг УИХ-ын гишүүд хоёр талд өргөн барьсан.

Өргөн барьсан дарааллын дагуу өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд санал хураасан томьёолол маргаан дагуулав. Маргаан дагуулсан энэ үйл явдлыг 2017 оны 9-р сарын 7-нд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг огцруулах үед хураасан саналын томьёололтой ижил гэж зүйрлэв.

Тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэхдээ "огцруулах шаардлагагүй" гэдэг томьёоллоор оруулж санал хураасан бөгөөд чуулганы хуралдаан руу "огцруулах шаардлагагүй гэсэн саналыг дэмжих эсэхээр" санал хураахад УИХ-ын 73 гишүүний 31 нь зөвшөөрч, 42 гишүүн татгалзсанаар огцорч байсан юм. Өөрөөр хэлбэл өчигдөр "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье" гэснээр санал хурааж байнгын хорооны 19 гишүүн татгалзсан бөгөөд чуулганаар "Байнгын хорооны огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье" гэдэг саналаар хэлэлцүүлбэл өнөөдрийг хүртэл чуулганы хуралдааныг бойкотлоод суухгүй байгаа АН-ын санал ч үнэгүйдэх болчихож буй юм.

Иймээс өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг уг томьёоллоор чуулганыг хуралдуулах нөхцөл үүсгэхгүйн тулд "Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг огцруулах асуудлыг чуулганаар хамтад нь оруулж ирж хэлэлцүүл" гэдэг зарчмын шаардлага тавьсан нь хагарал нь тэнгэрт тулчихаад буй МАН-д ч эвгүй нөхцөл үүсгэв.

АН угтаа тэдний олонх болж ирсний хүчээ байнга далайлгаж байдагт нь ийн дориухан хариу барьсан нь энэ. АН-ын энэ шахалтын хариуд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороог дахин хуралдуулж, түүний саналыг асуулт хүсэлтгүйгээр шууд хэлэлцэж дэмжсэн юм.

Д.Амарбаясгаланг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороог ахалж буй. Байнгын хороог даргалах нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж өөрөө тайлбарлаж байсан ч яг ачир дээрээ түүний хураасан саналын томьёолол Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга нь ч мэдэгдээдхэв. Ерөөс анхнаас нь саналын томьёоллоо маргаангүй оруулж ирээд хэлэлцүүлчихсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатарын хувь заяаг УИХ-ын чуулганд даатгачих байсан. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд хандах хүртэл асуудал болчихсон.

МАН доторх энэ хуваагдлын том орон зайд АН өнөөдөр олонх болж, хүссэн чиглүүлэг, улс төрийн нүүдлүүдээ шахаж байна.

Яг одоогийн энэ зураглалыг харвал, Японы Либерал Ардчилсан нам 1955 оноос хойш хүчээ авсан цагаасаа төрийн эрхийг ээлж дараалан он удаан барьсаар 2007 онд томоохон ялагдал хүлээсэн. Тус нам доторх фракцууд улам нягтарч, гадна талаасаа нэгдмэл том нам шиг харагдаж байсан ч дотроо улс төрийн томилгоо, нөлөөллийн хагаралууд үүссэн юм. Нам доторх итгэлцлийн хямрал томорч, 1993 онд Японы Либерал Ардчилсан намын авлигын дуулиан дэгдсэнээр тус намын нэр хүнд бүрэн унасан юм. Ийн 38 жилийн дараа анх удаа тус улсын эрх баригч нам байр сууриа алдсан бөгөөд намын зарим фракц намаасаа гарч, сөрөг хүчний намуудтай нэгдэж шинэ эвсэл байгуулаад Либерал Ардчилсан нам зогсохгүй парламентад олонхын байр сууриа алдаж байв. Магадгүй өнөөдрийн байдал сунжирсаар байвал ийм нөхцөл ч үүсэж мэднэ

МАН доторх хагарлаа барьж дийлэхээ байснаасаа болж л сонгуульд бүдэрч ирсэн түүхтэй. Ер нь аль ч намын уналтын шалтгаан энэ.

Өчигдөр өглөөний 09:30 цагаас 13:00 цаг хүртэл, үдээс хойш 18:00 цагаас эхлээд өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ирц бүрдэхгүй байна гэж өдөржин чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг овог, нэр, сонгогдсон тойргоор нь нэг бүрчлэн дуудаж суув. Чуулган ч бүрэн, бие даасан байдлаа олохоо байчихсан нь 126 гишүүнтэй парламентын чадамжид намын хуваагдал хэрхэн нөлөөлж буйг харууллаа.

АН-ын шаардлагын дагуу Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг, Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэхээр болсон ч АН-ын дарга О.Цогтгэрэл "чуулганаа бүрдүүлэх үүрэг нь олонх болсон МАН-ын ажил, үүрэг" гэсэн нь ч үнэн. Засгийн газраа огцруулах, УИХ-ын даргынхаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх үүрэг нь үнэхээр ч эрх баригчдад бий.

Гэхдээ АН анхнаасаа МАН-ын одоогийн энэ нөхцлөөс УИХ-ын ажил гацаж, төсөв тээр хойно хаягдчихаад, багш эмч нар жагсаж байгаа бодит нөхцөл рүүгээ шагайж, улс орны болоод олон нийтийн эрх ашгийн талд зогсох ёс зүй нь давамгайлах ёстой юм. Атал Д.Амарбаясгалан, Г.Занданшатарыг алийг нь ч огцруулж болох сонголтынхоо өмнө ирмэгцээ мөн л ялгаагүй МАН-ын гацааны зангуунд очоод наалдчхав.

Улс төрийн үйл хэрэг л хожмоо дурсагдан үлддэгээс биш ашиг хонжоо үлдсэн түүх нэгээхэн ч байхгүй дээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tsogtgerel AN iin ner hundee avrah gej bga ch MAN iin togloltiin heseg bolchihloo

Зочин
Зочин

Энэ төрд байгаа гадны хөрөнгө оруул�##�ттай MCS ийн гар хөлүүдийг �######�уулахгүй бол MCS төрийн толгойд гарах гэж улайрч байнаа. Маш яар�##�тай Ухаа худгийн асуудлыг оруулж төрд эргүүлэн өгөх хэрэгтэй. MCS ийг төрөөс �######�уулж байж төр цэвэршинэ. Энд долдой самбуу , Баярмаа баажийн, энхтүвшин, Пүрэвдорж Ганбат энх амг�##�ан заяагүйб�##�,бадамсүрэнгийн үүрийнтуяа Эрдэнэтийн авилгач батлут энэ нөхрийг сайн ш�##�гах хэрэгтэй, гэх мэт цааш хөвөрнөө

Змапочин
Змапочин

Хулгайчууд одоол үндсэн хууль муилаа мөрддаг болоо юу

Зочин
Зочин

MAN dotroo ingej hagarval uls ornii ajil buren zogsono shuu dee odoo uls tur bish ard tumnii ajil hereg chuhal shuu

Зочин
Зочин

Ард түмэн одоо үнэхээр з�##�хаж байна, хэн нь хэнийг огцруулж байгаа нь ч сонин биш, ажил хийдэг төртэй болохыг л хүсч байна

Зочин
Зочин

MAN dotorh erh ashgiin buleglel ene uls orniig ulam doosh ni tataj baina, AN ch gesen neg l bus gui ch baina

Зочин
Зочин

Хууль дэгээ зөрчөөд сан�##� хура�##�т явуулах нь үнэхээр эмгэнэлтэй, ийм парламент бидэнд хэрэггүй байна

Зочин
Зочин

Ard tumnii amidral yamar baigaag erunhiilugch zasgiin gazar hen ni ch medehgui, bugd suudaldaa uldeh geed zutgej baina

Зочин
Зочин

Эмч багш нарын асууд�##�, ц�##�ин хөлсний яриа бүгд зогссон, тэгсэн мөртлөө тэд эрх мэдлийн төлөө хэрэлдээд л

Зочин
Зочин

MAN AN hoyr n neg yum bolj duuslaa, ene niigem ni deer l uur shine nam heregtei yum bish uu

Зочин
Зочин

Ardiin nam hezee ch dotroo evtei bsan bish, yag l iim hagaral bolood songuulid buterch irsen tukhai sanaj yav

Зочин
Зочин

УИХ-ын хур�##�даанд гишүүдээ олж чадахгүй байна гэдэг бол ичмээр зүйл, ингэж төрийн ажил явах уу

Зочин
Зочин

Erunhii saidaa hamgaalah gej huuli durm zorchood yavah ni MAN iin ulamjilal boljee

Зочин
Зочин

Ардчилсан нам нэг л шударга дүр эсгээд байгаа, үнэндээ бас л улс төрийн тооцоотой харагдаж байна

Зочин
Зочин

MAN iin hagaral japoni LDP shig duus#ag bol unenii daguu yavna daa

Зочин
Зочин

Одоо бол манай улс төрийн систем бүхэлдээ шинэчлэгдэх ёстой боллоо, нэг намын дарангуйл�##� ханг�##�ттай

Зочин
Зочин

AN iinhan odoo ene bolomjiig ashiglaad ard tumnii tald garah heregtei, zugeer harj bolohgui

Зочин
Зочин

УИХ-ын гишүүд бүгд нэг л суудлын төлөө, ард түмний төлөө биш байгаа нь тодорхой харагдаж байна

Зочин
Зочин

MAN ii dotood zurchil uuruu songuuliin umnuh tom eruuljilt bolno, gehdee uls orond gai boloh vii dee

Зочин
Зочин

Ard tumen odoo ene togloomd oroltsohgui bol namuud bugd neg l shig bolchihloo

Зочин
Зочин

Ene uls turiin toglolt heterlee, ard irgediin amidral muudaj baina, ajil turul ch oldohgui baina

Зочин
Зочин

AN ch MAN ch bugd neg baidaltai, hoer namiin yalgaa alga bolson, songuuliin daraa bugd ni neg bolno

Зочин
Зочин

MAN dotorh fraktsuud negnee idej duuslaa, odoo uls oronii ajild anhaaraldaa handaaach gej helemeer

Зочин
Зочин

АН болиорой онигоо. Барьца�##�агдсан байна. Намаа шавартай нь хутг�##�аа Хүүк нилээн олон хүнийг төмсөгдөж.

Холбоотой мэдээ

Back to top button