Улс төрийн мэдээ

Хоёр цагийн өмнө Улаанбаатарт газардсан Ерөнхийлөгч нүүдэл хийх үү

УИХ-ын чуулганы хуралдаан 21.20 цагийн байдлаар ч ирц нь бүрдээгүй байна.

Үүнд МАН-ын бүлгийн 38 гишүүн бойкотлох нөлөөтэй байгаа. Тэдний дотор Засгийн газрын сайд нар багтаж буй. Өглөө Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналд хүрцгээсэн. Гэвч үүнийг Үндсэн хуулийн бус арга гэдгээр тэд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаснаа танилцуулсан. Түүний хүсэлтийг ТББХ 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тэгэхээр одоо УИХ-ын чуулганаар спикерээс Д.Амарбаясгаланг буулгах, Ерөнхий сайдаас Г.Занданшатарыг чөлөөлөх эсэх асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ дахь айлчлалд УИХ-ын зургаан гишүүн явсан. Тэд 19.00 цагт газардсан бөгөөд эхнээсээ Б.Бейсен гишүүн шууд чуулганы хуралдаандаа иржээ. О.Алтангэрэл, Ө.Шижир, Ж.Баясгалан нарын гишүүд томилолтод явсан юм.

Эдгээр үйл явдалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлэх байдлаар оролцох боломжтой. Хавар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроход УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж үг хэлсэн нь жинтэй нөлөө үзүүлж байв. Харин одоо Улаанбаатарт газардаад удаагүй байгаа Ерөнхийлөгч ямар үйлдэл хийх вэ. Г.Занданшатар талын фракцад юуг зөвлөх вэ гэдэг нь анхаарал татаад байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Khurelsukhee chi bol nuursnii hamgiin tom hulgaich! Golomt Bayasaa ta 2 niit hediig hulgailsan be? 100 saya dollar uu?

Зочин
Зочин

Юу гэж зөвлөх вэ дээ?

Зочин
Зочин

Юу гэж зөвлөх дээ. ЗШ ард Хүүк. Хүүк ийн ард MCS байгаа шдээ. Амихандаа анх Жавхлан ДАМДИННЯМ нарын Хүүкийн т�##�ын улсууд айлчл�##�д багтсаныг сольж АБ т�##�ын 8 хүнийг авч явсан. Энэ үеэр АБ огцруулах гэж үзэж АН 2 асуудлыг зэрэг хэлэлцэнэ гэж шантаач хийлгэсэн ч Төрийн байгуул�##�тын байнгын хороо завсарлаж гишүүдээ ирэхийг хүлээж цаг хожсон. Одоо АБ өргөдлөө өгчихсөн ЗШ т�##�ынхан Ирц хүрэхгүй байхаар шантаачилж, АН намынхан ард байгаа ЭБ үгэнд ороод орж чадахгүй ирц ханг�##�тгүй байна

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Адеминре�##�ын Чулуунзагдыг 1 сар хорьж байна. Энэ хугацаанд сэтгэл зүйн дарамт их явуулсан байх. Их ч хулгай хийсэн биз. Арьсаа бодоод Амарбаясг�##�анын эсрэг баахан мэдүүлэг өгсөн биз. Тэр бүгдийг нь бичлэг болгоод А.Б үзүүлж нөгөөх өргөдөлдөө өөрөө өгч асуултанд хариулахгүйгээр огцрох өргөдлөө өгч УИХ ын даргынхаа суудлыг өгч ш�##�гуулахаар явж байна. МАН ыг шившиг болгож дууслаа. Оюутолгойн 20 сая долларыг идээд дуусгасан тэр хэрэгт А.Б г оролцуулаад яахав гэсэн байх. Манай нөгөөх уухайн тас л боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button