Нийгмийн

БТСГ олимпын долоо, паралимпын спортын таван холбоотой гэрээ байгуулав

Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын ес, паралимпын долоон нийт 16 спортын төрлийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Б.Батдорж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара цанын холбооны Ерөнхийлөгч Д.Ренчинханд, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын пара байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бат-Отгон, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Таэквондогийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс  санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Зуны олимпын наадамд буудлага спортын баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын Боксын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын жүдо бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Энэ жилийн гэрээ хэд хэдэн онцлогтой.

1. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлсэн, цол зэргийн урамшууллыг хувь тооцон олгох мөн олимпын наадмын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно.

2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд спорт холбоодын санхүүжилтийг улирлаар болон хагас жилээр олгох боломжийг нээсэн. Энэ нь спорт холбоодын хувьд төлөвлөгөөт уралдаан тэмцээнд оролцох онгоцны тийз, виз, зочид буудлын төлбөрүүдээ урьдчилан хямд захиалах, хэмнэлт хийх ач холбогдолтой юм.

3. Олимпын жилийн төсөв санхүүжилтийг бидний төлөвлөсөн бүх гадаад дотоод арга хэмжээ, хэрэглэл материал, эм витаминжуулалт зэрэгт хангалттай хүрэлцэхээр баталсан.

ЭХ СУРВАЛЖ: БТСГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button