СПОРТ
"The MongolZ" бразилчуудад гурав дахь удаагаа хожигдлоо

"Thunderpick World Championship 2025" тэмцээн Мальт улсад зохион байгуулагдаж байна. Манай улсын "The MongolZ" баг өчигдөр хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA" багтай "Во3" /гурав "map"-аар ялагчийг тодруулах/ журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай хожигдлоо.
Ийнхүү манай улсын баг А хэсгээс хоёрдугаар байраар шалгарахын төлөө өнөөдөр 21:00 цагт Аргентины "9z Team" багтай тоглоно.
"The MongolZ" баг сүүлийн гурван учраандаа Бразилчуудыг хожиж чадсангүй. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Сербийн Белград хотноо зохиогдсон FISSURE Playground 2 тэмцээний аваргын төлөө Бразилын "FURIA" багт хожигдсон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hedch hojigdson yaadiin