Шатрын ДАШТ: Э.Энхрий зургаадугаар байр эзэллээ

Албанд өсвөрийн шатарчдын ахлах насны ангиллын 2025 оны ДАШТ болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд 800 гаруй шатарчин оролцсоноос манай зургаан шатарчин өрсөлдөж олон улсын мастер Э.Энхрий өндөр амжилт үзүүлэв. Гурван насны ангилалд болсон тус тэмцээнд Сингапур, Хятад, ОХУ, Казахстанаас шатарчид түрүүлээд буй.
Манай улсаас хөвгүүдийн 14 насанд Арена фиде мастер Б.Цолмон 6.5 оноотой 47 дугаарт, охидод кандитат мастер Н.Содгэрэлт 7.0 оноогоор 23 дугаар байр эзлэв. Харин хөвгүүдийн 16 насанд ФИДЕ мастер Б.Тэнүүнболд 6.0 оноогоор 51-т, охидод Э.Одмаа 6.0 оноотой 39 дүгээрт шалгарчээ. Тэгвэл хөвгүүдийн 18 насанд ФИДЕ мастер Х.Өлзийхишиг 6.5 оноогоор 28 дугаарт, охидод олон улсын мастер Э.Энхрий 7.5 оноогоор VI байр эзэлсэн байна.
Монголчууд өсвөрийн ДАШТ-ээс 2001 онд их мастер Б.Мөнгөнтуул хүрэл, 2005 онд мөнгө, 2011 онд А.Энхтуул хүрэл, 2017 онд Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул хүртэж байв гэж Шатрын холбоо мэдээллээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд бидний үндэсний тоглоом шатарыг хойч ирээдүй үедээ цэвэр ариун өвлүүлэн үлдээхийн тулд Монголын шатрын холбоо ханг�##�тгүй байна. Хүүхдийг үндэсний тоглоом шатараар тогтмол хичээллүүлж тогтвортой суулгах оюуны цар хүрээг гүн тэлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн хичээллэж бага дунд их дээд боловсролын хүрээнд очуулж байж бид дэлхийд өрсөлдөх чадвартай болно.
Шатар тогломыг хүн төрөлхтөнд Монголчууд бид таниулсан шигээ шатрыг дэлхийн шилдэг тэмцээн болгон хөгжүүлсэн өвөг дээдэс дээ бид т�##�архах ёстой.
Мөн үндэсний бөхөө Монголчууд бид сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага дунд их дээд боловсролын хэмжээнд хичээллүүлж дэлхийн хэмжээний шилдэг тэмцээн болгох ёстой.
Үхсэн МАН ынхан Монголчууд бидний үндэсний бөхийг улан доороо гишгэж Японы бөхийг �##�даршуулж байгаа нь гутамшиг.
Миний Монголын Ардчилсан Их Монголын нийслэл Улаанбаатарт наян жил оршсон Хятад гар�##�тай Япончуудын цэргийн булшийг м�##�тан бүгдийг нь Япон луу нь зөөж суурин дээр нь сургууль цэцэрлэг ясли эмнэлэг барихыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?