Нийгэм мэдээ
ҮСК: Ундаа үйлдвэрлэл 109.2 тэрбум төгрөгөөр буюу 12.1 хувиар өссөн

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний есөн сарын байдлаарх үзүүлэлтүүдийг ҮСХ-ноос танилцууллаа.
Тус хорооноос өгсөн мэдээллээр манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наядаар буюу 3.6 хувиар буурчээ. Энэхүү бууралтад уул уурхайн олборлолтын салбарын нийт үйлдвэрлэл 2.1 их наядаар буюу 8.4 хувиар буурснаас голлон нөлөөлсөн байна.
Уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлийн бууралтад,
- Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5 их наяд төгрөг буюу 32.3 хувиар,
- Газрын тос олборлолт 119.3 тэрбум төгрөгөөр буюу 13.3 хувиар буурчээ.
Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423.1 тэрбум төгрөгөөр буюу 7.7 хувиар өсжээ.
Үүнд:
- хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 249.3 тэрбум төгрөгөөр буюу 15.2 хувиар,
- ундаа үйлдвэрлэл 109.2 тэрбум төгрөгөөр буюу 12.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чихэрлэг ундаа үйлдвэрлэхээ болимоор юм