Улс төрийн мэдээ

Х.Тэмүүжин гурав хоногийн завсарлага хүсэж, УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал зэргийг хэлэлцсэн.

Улмаар 2026 оны улсын төсөвт холбогдох бусад асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Бид маш удаан хуралдлаа. Энэ хариуцлагатай асуудлаар төвлөрч, хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хариулт өгөх сайд нар ч алга. Иймд уг асуудлаар гурав хоногийн завсарлага авъя" гэлээ.

УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа завсарлага өгснөөр, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button