Сурвалжилга: Эрүүл мэндийн салбарт 27 жил болсон ч олон жил ажилласны нэмэгдэл 40 мянган төгрөг авч байна
Улс орны чухал салбаруудын нэг бол яахын аргагүй эрүүл мэнд. Тэгвэл 1,300,000-1,484,000 төгрөгийн үндсэн цалинтай эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж, Төв талбайд жагсаал зохион байгуулсан. Жагсаалыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан эмч, эмнэлгийн ажилтнуудын шударга хөдөлмөрийн үнэлэмжийн төлөө 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардаж, суулт эхлүүлээд байгаа юм.
Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 27 жил ажилласан ч олон жил ажилласан нэмэгдэл цалин гэж 40 мянган төгрөг авдаг түүнийг Ш.Ёндонсүрэн гэдэг. Өдгөө 53 настай тэр бээр энэ сарын цалин гэж нийтдээ 1,303,570 төгрөг авчээ. Ш.Ёндонсүрэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдваргүйжүүлэлтийн цехийн ажилтан. Түүний үндсэн ажил бол өвчтөнүүдийн цагаан хэрэгсэл, эмч эмнэлгийн ажилчдын хувцас, багаж техник гэх мэт зүйлсийг ариутгаж халдваргүйжүүлэх. Ш.Ёндонсүрэн 22 өдөр 176 цаг ажиллаж 1303570 төгрөгийн цалин авдаг аж.

-Та ХӨСҮТ-ийн халдваргүйжүүлэлтийн цехийн ажилтан юм байна. Хүнд нөхцөлд ажилладаг байх нь?
-Өвлийн цагт томуугийн дэгдэлт дэлгэрдэг учир ачаалал их. Бүх төрлийн халдварт өвчнөөр өвдсөн хүмүүс манай эмнэлэг дээр ирдэг болохоор халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахих учиртай. Манай халдвартын эмнэлгийн ажилчдын ажлын байр бол хамгийн хэцүү эрсдэлтэй бүс. Ажлын цаг өглөөний 08:30 цагаас 03:30 зарим ачаалалтай үед сунаж ажилладаг. Олон жил хүнд нөхцөлд хүйтэн шалан дээр зогсож, хортой угаалгын бодистой ажилласан болоод ч тэр үү, арьсаар харшил гарах, бие хавагнах зэрэг нь энгийн үзэгдэл болсон.
-Хүнд аюултай нөхцөлд ажилласны нэмэгдэл цалин хэдийг авдаг вэ. Нууц биш бол таны нийт цалин хэд вэ?
-Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл гэж 150450 төгрөг авдаг. Ажиллавал зохих 23 өдрийн 22 өдөр нь ажиллаж нийт 176 цаг ажилласны эцэст үндсэн цалин 1003000 төгрөг, алба хаасан хугацааны буюу олон жил ажилласны нэмэгдэл 40120 төгрөг, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл 150450 төгрөг үүн дээр нэмэгдэж хоол унааны 110000 төгрөг нэмэгдээд нийтдээ 1303570 төгрөгийн цалин авч байна.

-Авч буй цалин амьдралд тань хэр хүрэлцээтэй байна?
-Цалингаасаа өр зээлээ төлөөд 300 орчим мянган төгрөг л үлддэг. Өнөөдөр 300 мянган төгрөгөөр махаа авах уу, эмээ авах уу, гэсэн сонголттой тулж байна. Мах эм хоёроо авахын тулд ахиад л зээл авч таарна. Дараа сарын цалингаасаа зээлээ төлөөд дахиад зээл авна. Бодит нөхцөл байдал гэвэл хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байна. Бидний амьдрал зээлээс зээлийн хооронд, банкнаас банкны хооронд. Өнөөдөр цалин буулаа, маргааш нь дуусна.

-Өнөөдрийн таны жагсаж байгаа үндсэн шаардлага юу вэ?
Би эрүүл мэндийн салбарт тасралтгүй 27 жил ажилсан ч “Шар хаданд” гэр хороололд амьдарч байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин нийгмийн асуудал үнэхээр хүнд байгаа нь үнэн. Тийм болохоор өвлийн хүйтэнд цалингаа 3.5 сая болгохын төлөө цементэн шалан дээр суулт хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас энэ сард эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг 3.5 сая болгох боломжгүй гэж мэдэгдсэн. Салбарын сайд Ж.Чинбүрэн "2026 онд тэтгэврийг найман хувиар, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалинг 20 хүртэл хувь нэмэхээр шийдсэн. Төсвийн тухай хуульд 24 хувийн хязгаарыг 30 хувь болгож зарлага, орлогыг анхаарч орлогоыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 тэрбумыг хэмнэх боломжтой бөгөөд энэ хэмнэлтээр цалинг дахин зургаан хувиар нэмэх боломжтой" гэж мэдэгдсэн.
Тэгвэл жагсаал зохион байгуулагчид болох Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлүүд тус саналыг хүлээж аваагүй бөгөөд үндсэн цалинг 3.5 болгохыг ахин шаардсан юм.
Цалин буусан ч данс, халаас хоосон өдрүүд олон байдаг
Өнөө өглөө ээлжээсээ буугаад ирж жагсаалд оролцож байгаа Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тасгийн сувилагч Г.Баярсүрэнтэй бид ярилцсан юм. Тэр бээр 2010 оноос хойш 15 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа аж. Хүүхэд байхдаа бусдыг эдгээдэг эмч хүн болохыг мөрөөдөж эхэлсэн учир, түүндээ хүрэхээр Анагаахын их сургуульд шалгалт өгсөн байна. Харамсалтай нь тэнцэж чадаагүй ч мөрөөдлөө орхилгүй сувилагчийн сургуульд оржээ. Г.Баярсүрэн мэргэжилдээ хайртай дуртай учраас л өдийг хүртэл тэсэж ажиллаж байна хэмээн ярьсан юм.
-Та Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тасагт сувилагч хийдэг юм байна. Хүүхэдтэй ажиллах ямар байдаг бэ?
-Хүүхэдтэй ажиллах хэцүү хэдий ч эрүүл болоод гарахыг нь харах сайхан. Бусдын хайрыг татсан тэр харц өхөөрдөм царай гээд л тэднийг үнэхээр хайрлахгүй байхын араггүй. Гэхдээ хүүхэдтэй ажиллана гэдэг бол бүхэлдээ хариуцлагын ажил. Ажлын ачааллаас үүдэн ядрах халшрах удаа нэг биш тохиолдоно. Хэчнээн ядарч гэртээ харьсан ч хүүхдүүдээ хараад ядарснаа мартдаг даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ, гэр бүлдээ ер нь цаг зарцуулж чадаж байна уу?
-Би өөрөө хоёр хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ Чингэлтэй дүүрэг "зурагт"-д амьдардаг. Гэр бүл үр хүүхдэдээ зарцуулах цаг зав гардаггүй. Өглөө ээлжээсээ буулаа гэхэд өдөр хүүхдээ сургуулиас нь авч ирээд хичээлийн хийлгэнэ. Гэрийн эзэгтэй учир гэр орны ажил мундахгүй байсаар унтах цаг болдог. Маргааш өглөө нь хүүхдээ хүргэж өгөөд л буцаад ажилдаа явах бэлтгэлээ хийдэг. Өдөр хоногийг энэ маягаар өнгөрөөсөөр үр хүүхэд гэр бүлдээ зарцуулах цаг завгүй 15 жил амьдарсан байна.
-Сувилагчийн ажлын цагийн хуваарь, ажиллах нөхцөлийн тухайд?
-Сувилагчийн хүн 16 цаг ажилласан бол 48 цаг амрах ёстой байдаг. Манай эмнэлэг хүн хүчний дутагдлаас шалтгаалаад 16 цаг ажилласан бол 24 цаг амраад ажилдаг. Өнөө өглөө ажлаасаа буугаад энд ирсэн, маргааш орой ажлынхаа ээлжид гарна. Ажиллах нөхцөл гэвэл эмнэлгийн өрөө тасалгаа бол хамгийн цэвэр бүс байх ёстой. Тэр тусмаа нярай хүүхдийн тасагт халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарах шаардлагатай. Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхэд өвдөх, эдгэх нь хурдан байдаг. Урьд орой нь түргэнээр хүргэгдэж ирсэн хүүхэд маргааш өглөө нь тоглоод явж байгааг харах ямар сайхан гэж санана.

-Нууц биш бол таны цалин хөлс хэд байдаг вэ?
-Одоогоор бол үндсэн цалин 1.4 сая байна. Үүн дээр ажилласан жилийн нэмэгдэл болон хоол унааны мөнгө нэмэгддэг. Нийт цалин гэж хоёр сая төгрөг болдгоос татварт 500 мянган төгрөгийг төлж гар дээрээ 1.5 сая төгрөг авдаг. Цалин буугаад л өрөндөө өгөөд таарч байна. Өнөөгийн нийгэмд 1.5 сая төгрөгийн цалингаар болгож бүтээнэ гэдэг боломжгүй шүү дээ. Ямар сайндаа л ажлаасаа буугаад хөхөө өвлийн хүйтэнд энд ирээд сууж байх вий дээ. Цалин буусан ч данс, халаас хоосон өдрүүд олон байдаг. Маргаашаас нь эхлээд ойр дотнынхоосоо мөнгө гуйх ажилтай үлддэг.
-Жагсаалд оролцож, таны шаардаж байгаа үндсэн шаардлага юу байна?
-Үндсэн шаардлага бол эмч эмнэлгийн ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг л шаардаж энд зогсож байна. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, дуртай мэргэжлээрээ тайван сайхан ажлаа хийхийг хүссэн. Өдөр бүр шөнийн ээлжид ажилдаг бидэнд шөнийн цагаар ажилласны нэмэгдэл өгдөггүй. Олон жил тэсэж ажилласны хүчинд нэмэгдэл хэдэн төгрөг авдаг ч түүнээс нь татварын татаас авна. Бид чинь ар гэр, үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Цалин буусны дараа мөнгө үлдвэл хоёр хүүхдэдээ 20 мянган төгрөг өгдөг. Түүнийхээ араас “чамд зөндөө мөнгө өгсөн шүү, хайр гамтай үрээрэй” гэж гуйдаг. Заримдаа хүүхдэдээ өгөх ч мөнгө үлдэхгүй. Тийм үе зөндөө л байдаг.
Жагсаалд нарийн мэргэжлийн эмч нар оролцоогүй бөгөөд тэд жагсах завгүй ажиллаж байгаа аж. Ихэвчлэн ажлаа тараад ирсэн болон "ажлаараа ярилцаж байгаад төлөөлөл болж ирсэн" гэх эрүүл мэндийн салбарын ажилчид бидэнтэй олон таарсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч болон багш нарын ц�##�инг нэмэх хэрэгтэй шүү дээ тэр тусмаа асрагч сувилагч нарыхыг бол бүр яар�##�тай
Иргэний бодол: Зиа ингээд багш нартайгаа барьцаад эмч нар нь гараад ирлээ. Урьд нь ч ийм явд�##� 2-3 удаа болж л байсан. Одоо нэмэгдээд бусад төрийн �##�баны болон хувийн хэвшлийн ажилчид ц�##�ин нэмэгдүүлэх т�##�аар яриад эхлэх бүрэн магадл�##�тай. Бүгдийн ц�##�инг нэгэн зэрэг нэмнэ гэвэл улсын төсөвт маш их дарамт ирэх байх, мөн бүгдийн ц�##�инг зэрэг нэмэсний дараа инфляци хэдэн хувьд хүрч өсөхийг бурхан л мэдэх байх...
ZA.SAIN BNA UU.CALIN TETGEBEREE NEMEED. UGUUCHEE..ZASAG TUR MIN. SAIN AJILLAARAI..
ҮЭХ маш муу ажиллаж байсан байна.Жил жилд нь төсөв дээр суулгаад явсан бол ийм юм болохгүй. ҮЭХ �##�ь нэг улс төрийн хүчний гар хөл юм байна.Энэ удаа нүүрсчидийн т�##� гэдэг нь тодорхой харагдлаа.
Ер нь Эрүүл мэнд, Боловсролын сайдууд, Эмнэлгүүдийн дарга нар том эмнэлгүүдийн дарга нар бол бүгд МАН -АН мафиуудын тойргийн хүмүүс байдаг учираас өөрсдөө тэрбумтан болоод л эмч эмнэлгийн ажилтнуудаа шилний цаанаас чихэр долоолгдог муухай хүмүүс байдаг нь нууц биш болсон шүү!!! Сургуулийн захирлууд бол МАН Ан мафиууд жижиг нөхдүүд саятан болох жишээтэй!! Хамгийн том хулгайчид бол УБ- хотын том эмнэлгүүдийн дарга нар Аймгийн эмнэлгүүдийн дарга нар бол бүгд тэрбумтангууд байдаг!!! Эмч нар хүлцэнгүй учираас жинхэнэ хүний төлөө сэтгэлтэй сайн хүнээ сан�##� болгож удирдлагаа болгож чаддаггүй!!! Иймээс эмнэлгүүдийн дарга нарыг тухай эмнэлгийн ажилтнуудын сан�##�аа тавьдаг тогтолцооруу орох хэрэгтэй ядаж сан�##� авдаг болгох!!!
23 жил ажилласан хүн үндсэн ц�##�ингийн 23 хувийн нэмэгдэл авах ёстой. 40 к гэдэг бол худ�##�. Нэг бол хувийн хэвшилд ажиллаж байгаад орж ирсэн хүн байх
Том эмнэлгүүдийн дарга нар МАН -АН мафиуудын гар хөлүүд байдаг мөн нөлөө бүхий �##�дар гуншинтай эмч нар дарга нараа тойрсон дагуулууд болж амьдардаг ийм л новшийн амьдр�##� Монгол улсын эрүүл мэндийн с�##�барт бий болсон нь гутамшигтай!! Алдар цолтой ахмад, з�##�уу эмч нар маань өөр өөрсдийн хахуулиар амьдраад сурчихсан өөрчилөлт шинчлэлтэнд маш дургүй мафи болж ялзарсан хүмүүс байдаг учираас дуугай амиа хоохойлсон фразитууд байдаг!!! Гутамшигтай эрүүл мэндийн с�##�бар!!
УБ хотын 4- том эмнэлгүүдэд олон жил ажилласан эмч нар бол үндсэндээ ялзарч дууссан байдаг!!! Ёс суртахууны хэл ярианы хувьд авах юмгүй, өөрсдийгөө тэнгэрийн эмч нар гээд итгэчихсэн, ж�##�гаасаа гараагүй байж Дэлхийн том эмч гээд бодчихсон бүдүүлэг харанхуй эмч нар байдаг шүү!!
Доромжилж чадаж байгаан шүү энэ засаг,ганцхан хүн гарч ирээд татварыг хэд дахин нэмнэ.ц�##�ин нэмэх болохоор татга татга,өөрсдийгөө болохоор хэдэнтэрбумаар санхүүжүүлээд ирээдүйн тэтгэмжээ хүртэл хуульчлаад гаргаад авна
Хөдөлмөрийн үнэлэмж байхгүй,мөнгөний ханш уначихсан яаж амьдраад байгаа юм
Энэ Ёндонсүрэн үнэн ярих хэрэгтэй 27 жил ажил хийж нэмэгдэл 40 мянга төгрөг авдаг нь худлаа худ�##�ч байж яаж болноо ичэх нь зөв шүү
үнэн яриа 27 жил ажилласан хүн 26 жилээс дээш бол 25 хувь авнаа ариутгагч ТҮЭМ-д ордоггүй юмуу ТҮ-2 оор ц�##�инждаг юм байна.эсвэл та 4 хүүхэдээр тэтгэвэрт гарчаад ажиллаж байгаа байх битгий худлаа буруу ойлголт өгөөд бай.
Зүгээр л нэгдэцгээ тус ту�####�а тэмцээд юу ч өөрчлөгдөхгүй өөрсдөө хохирохийн нэмэр. Бүх с�##�бар ун�##�тад орчлоо , оруулчихлаа Энэ луйврын тогтолцоог бүтнээр нь өөрчилж сүүлийн 35 жил төрд шург�##�сан бүх хулгайч нарыг �######�уулж байж та баялагтаа эзэн болж тэндээс хүртэх хувиараа юун 3 сая ц�##�ин баян Арабын шах шээх шиг амьдрах 1000% ийн боломж бий. 1 удаан бодов сайн бодож үз тооцож үз өөр арга байхгүй ээ ээ. Мөнгөний эзэд долларын эзэд гээд хэнийг хэлээд ...дэлхий нийтээрээ яагаад үймээн самуун болоод байна , яагаад !!ядаж Баярхүү гэж хүний ярьсан хэлснийг үзэж хар сонс тэгээд ойлгохгүй бол 1, 2 сая төгрөгөө гуйгаад бүтэхгүй зүйлийн төлөө биеээ золиод суух л үлдэнэ
Арай хэтэрнээ та нар идэж ууж ханахгүй байна уу ичмээр юм үе шаттай нэмээд явж байсан бол ийм юм болохгүй ш дээ
Төрийн хишиг буян, адис аваад хэрэглэ.
Hvve hvmvvs mini ta nar yagaad emch hvniig muulaad bain be aan gej bai chi bi ta ihees torohdoo emch hvnii buynaar ene saihan delhiid tordog ym chi bi ta emch hvniig muulaj baih nas hvrtelee emch hvnii buynaar amidrachiigaa gedgee san sain bod absan zalingaaraa hairtai hvvhdvvdee irhelvvlej chadahgvi baigaa hvn chi bi tanid saihan handah estoi yu bod emch hvn absan zalingaaraa aab eejee gadaadad ayluulaj amraaj bayrluulaj chadahgvi baij chi bi bidniig hairlaj chadhuu setgel hangaluun amidraldan hvreh zalintai bol ter hvn taiban bain aab eej hvvhdvvdee bayrluulaj chadan ter bayr hooroor ajilaa hiin odoo chi bi bidentei goe harizan shvv dee sain bod zalingiin nemeed ogoldoo nvdee aniad bod emch baihgvi geed tegvvl chi bi bid zvgeerel vhen Za yu emch naraa demjij bain shvv
Зарим хотын бага дунд ангийн багш нар хичээлийн дараа 1 цагийн 5.0-10.0 давтлага өгдөг.энэ ер нь зөв юм уу.тэр хүүхдэд зааж сургах нь тэр багшийн үүрэг биздээ.Сайн багш нар зөндөө бнааа.З�##�уу багш нар ч зарим нь ч хэцүү
Эмч нар бол үнэхээр ача�##��##��##�тай ажил .хүний эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй л зүтгэдэг