АН-ын даргыг бүртгэсэн ч дүрмийг нь хуульд нийцээгүй гэж буцаажээ

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан байна.
Шалтгааныг "Дүрмийн зарим заалт хуульд нийцээгүй" гэж мэдээлжээ.
Ардчилсан нам нь хөтөлбөр, дүрмийн шинэчлэлийн хамт шинэ даргаа бүртгүүлэхээр УДШ-д хандсан байдаг. Энэ асуудлуудыг АН нэг өдөр хэлэлцсэн. Уг нь эхэлж дүрмээ шинэчилж, дараа нь тэр дүрэмд нийцүүлж даргаа сонгох ёстой гэгдэж байв.
Нэг ёсондоо УДШ-ээс АН-ын даргыг нь бүртгэчихсэн ч дүрмийг нь буцаажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүк хүүр чинь одоо АН-ын даргыг цуцлуулах нь үү дээ
Манай хууль шүүхийхэн ч дээ, юун бие даан засаглах, хамгийн том даргын үгнээс гарч чадахгүй арчаагүй ч хар хогнууд юмаа.