Улс төрийн мэдээ

Засгийн газрыг огцруулах шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Пүрэв гарагаас хойш тасралтгүй үргэлжилсэн чуулганы хуралдаанд зарим гишүүд, бүх сайд нар ирцээ бүртгүүлэхгүй байсан нь бас учиртай. Тэд саналын томъёолол өөрөө маапаантай, Үндсэн хууль зөрчиж болзошгүй гэдгийг илэрхийлж байв.

Тухайлбал, Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-аар шууд хэлэлцэнэ гэж бий. Өөрөөр хэлбэл, санал гэдэг нь "Огцруулах" томъёолол. Хоёрт, УИХ-аар шууд хэлэлцэнэ гэдэг нь байнгын хорооны санал дүгнэлтийг зөвхөн танилцуулна, түүгээр санал хураахгүй гэсэн агуулга. Ийм тайлбарыг зарим нэр бүхий хуульчид хийсэн.

Харин Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ТББХ-гоор хэлэлцээд, гишүүдийн олонх нь "Дэмжихгүй" гэдгээр санал өгсөн. Ингээд байнгын хорооны дэмжихгүй гэсэн саналыг дэмжих үү гэсэн томъёолол чуулган руу орж ирсэн юм. Нэг ёсондоо, огцруулах саналыг биш огцруулахгүй байхыг дэмжих үү гэдэг агуулга оруулсан нь Үндсэн хуулийн дээрх заалттай харшина хэмээж буй.

Иймд эдгээрийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж, танхимын сайд нар нь Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэц маргаан үүсгэсэн гэдгийг ч мэдээлсэн.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд огцорсон ч энэ шийдвэрт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий. Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсан шаардлага үндэслэлгүй бол хориг тавих хуультай.

Тэгэхээр МАН-ын талцал, хуваагдал даамжирч, төрийн институц хямарсан сүүлийн нэг сар гаруйн өрнөлд өөрийн байр суурийг огт илэрхийлээгүй Ерөнхийлөгч одоо хориг тавих уу. Нөгөө талаас өөрийнх нь шууд нөлөөллөөр Ерөнхий сайд болсон Г.Занданшатараа аварч үлдэх үү зэрэг асуулт анхаарал татаж байна.

Улс төрийн байр суурь биш юм гэхэд 126 хоног ажилласан Засгийн газарт хариуцлага тооцох үндэслэл өөрөө юу байв, хэр бодитой вэ, энэ төрийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ зэргээр харсан ч бодож болох асуудал мөн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За даа энэ MCS, РИО ТИНТО, гэсэн гадны бүлэглэлүүд тэдний гар хөл УИХ, төрд байгаа цагт бидэнд жинхэнэ МОНГОЛ төр үгүйлэгдэж байна. Их хурлын дарга, ерөнхий сайд огцорсны дараа бүлэглэл утгаараа ажиллаж эхэлж байна. Эргүүлж өөрийн дуулгавартай гар хөл болох Занданшатар тэдний танхимыг тавихын төлөө эхлээд сая АН ын дүрмийн өөрчлөлтийг УДШүүх дээр хүлээж ав�##�гүй буцааж байна. Дараа нь Цэц ,ерөнхийлөгч УИХ руу асуудлуудаа оруулна. Занданштарыг танхимаар нь тавих юм байна. Бид MCS РИО ТИНТО тэдний гар хөлөөс с�##�аагүй цагт бид энэ амьдр�##�тайгаа байх байна. Одоо ганцхан боломж үлдлээ. УИХ ыг тараах. Ингэж бид гадны гар хөл бүлэглэлээс МОНГОЛ улсаа авч үлдэх зам үлдлээ. Төрөө шинээр эмхлэн байгуулцгаая.

Зочин
Зочин

ЗГ ажлаа зөв эхэлж богино хугацаанд 6 жил попорсон ОЭ-ээс их ажил амжуулсан тул Ерөнхийлөгч хориг тавих бүрэн үндэстэй бас эрхтэй

Иргэд
Иргэд

Үа Зандкаг огцруулах санал оруулсан мөртлөө байнгын хороон дээр огцруулахгүй гэж санал өгөөд их хурлын хуралдаан дээр огцруул нь я гэж санал өгсөн байнгын хорооны дарга Сандаг-очир гэх булдаак нохой царайлсан залиланг санаачилагч тэргүүтэй МАН -ын суга салааны үснүүд Үндсэн хуулийг уландаа гишгэсэн. Иймд Ерөнхийлөгч ч хориг тавина. Үндсэн хуулийн цэц ч Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана. Ингээд цэцийн дүгнэлтээр Сандаг-очир булдаак. Булгантуяа гөлчгий хоёр их хурлын зөөлөн Хэнтийгээс гудамжинд гарна. Харин Зандкаа наад засгийн газрынхаа эсрэг кноп дарсан Амарсайхан, Мөнхбаатар нарыг засгаасаа хөөн зайлуулах хэрэгтэй. Хамгийн гол нь Б.Энхбаярыг хуулийн сайдаар томилж цав цагаан захтай Амарбаясгалан тэргүүтэй хулгайч нарыг шорон руу чирэх хэрэгтэй.

Чангатөмөр
Чангатөмөр
Reply to  Иргэд

Байнгын хороог буруутгах ямарч үндэслэл байхгүй Занданшатарыг хамгаалсан л байнашдээ УИХ гишүүдийн өөр өөрийн нь саналыг авахад огцрох болчихсон байна УИХ-н бүрэн эрх биш гэжүү

Зочин
Зочин

Үхсэн ацных нь хориг. Өөрөө огцорчихоогүй дээрээ дүлий хүмүүс шиг байсан нь дээр

Монгол иргэн
Монгол иргэн

....Эрдэнэтээс БЭТ шинээр томилож түүгээр дамжуулан...Анандбазарт хамаарал бүхий компианид 322.тэрбумын Тендерь хууль бус олголт...Мөн....5 толгойн...амнатын 200.0 тэрбумын далд ЭЗ ийн нэмэлт...Намын даргын...өрсөлдөөнд..ЗШ унасан г м ийг харах аваас...Яалт үгүй...ЗШ...огцорох үнлэслэл нь бв....ЕӨК одоо хамтран энэ бүгдийг ойгоод үзэл сонирхол хамт биш бол...ХОРИГ ТАВИХГҮЙ БХ ҮНЛЭМЛЭЛ БЛОХ БИЗ....ХАРАХ Л ҮЛДЭВ...

Лантуу
Лантуу

Ерөнхйилөгчийг огцруулах болжээ

Алтаа
Алтаа
Reply to  Лантуу

Битгий иөиөөр ттглох гээд бай

Зочин
Зочин

Ерөнхийлөгч өө хулгайч худалч нөхдүүдийг битгий өмгөөлөөрэй

Зочин
Зочин

Чойжилсүрэнг 2028 он хүртэл сайдаар ажиллуулахаар тохирч хахууль авсан нь үнэн үү....

Чангатөмөр
Чангатөмөр
Reply to  Зочин

Чойжоо олон хүнд сонгуульд нь хандив өгсөн Харин Ерөнхийлөгч , Болорцэцэг хоёрт төосөн өдрөөр нь асар том ццэцгийн баглаа бэлэглэсэн дотор нь наранд гялтганаж харагддаг юм байсан гэнэ лээ Цонхны Шил баййсан байхаадаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Өөрөө томилсон хүнээ огцоруулахгүйээ

зочин
зочин

УИХ-ын дэд дарга нэртэй махан балин хүүхэн өөрийнхөө тавьж буй асуултынхаа учрыг ч олохгүй л байх шиг байсан. Гишүүд нэртэй маанагууд ч бас юугаа ч ойлгоогүй кнопдсон. Хөөрхийс гэж.

ЗочинГүүд
ЗочинГүүд

Ерөнхийлөгч хориг тавьж ҮХЦ бас буруу гэвэл жинхэнээсээ монгол улс М Си Эс -ийн улс болсоноо дэлхийд батлан тунхаглах болно Ер нь бид Хүрэлсүхийн дүрмээр тоглоод байгааг ойлгож байна уу Одоо удахгүй энэ 2 байгууллага хоорондоо жийлцээд болохгүй юм байна Ерөнхийлөгчийн засаглалтай болохоос гээд л үндсэн хуулиндаа гар дүрж Путин Ши Жинпин 2 шиг эзэн суухыг мөрөөдөж яваа тэр их гоё харагдаж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Negent unasan hymyysiig dahin zasgin tolgoid tavihgyi bailgyi. Eruonhiilogch bol ed narig bodohod uls torch shyy

Зочин
Зочин

Хориг тавинаа тавина, дараа нь харин Ерөнхийоөгчөөр улирах гээд Зандзагийн тамыг цайлгана даа !

Зочин
Зочин

Занданшатарыг байнгын хорооны хурал дээр огцруулахгүй, УИХ-ын чуулган дээр огцруулна гэж кноп дарж санал өгч байна. Хуулийн ийм томъёолол байдаг бол яалт ч алга. Өөрсдийнх нь баталсан хууль. Хэрэв тийм утга, үйлдэл байх ёсгүй бол ерөнхийлөгч хориг тавих нь зөв байх

хүннү
хүннү

За Хүрэлсүх ард түмэнтэйгээ байхуу? өөрийн тавиулуудаар дүүрэгсэн ЗГ-тайгаа байх уу гэдэг дээр шийдвэрээ гаргах нь дээ. Занданшатар эдийн засгийн өсөлт, валютын нөөцтэй болсон гэж баахан тоо хэлж ард түмний толгойг эргүүлсэн. Гэтэл ард түмний амьдрал хэцүүдсэн. Багш, эмч нар цалингаа нэмүүлэх гэж зарим нь хугацаагүй ажил хаялаа, өндөр настнууд тэтгэвэр нэм гэж шаардлаа. Гэтэл нөгөө эдий засгийн өсөлтэй гэсэн ЗГ- нь хэдхэн хувь хэлж тэдний уурийг хүргэлээ. Одоо ард түмэн өөрийн чинь шийдвэртэй шийдвэргүй ЗГ-ыг огцруулах болно.

Холбоотой мэдээ

Back to top button