Г.Занданшатарыг хууль зөрчиж огцруулсан эсэхийг Үндсэн хуулийн цэц хэзээ дэнслэх вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын олонхын шийдвэрээр огцруулаад, хоёр хонож байна. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр үүрэг гүйцэтгэгчийн статустайгаар, танхимын ажлаа тасралтгүй явуулах юм.
Гэвч Үндсэн хуулийн цэц дээр түүнийг огцруулсан үйл явц бүхэлдээ "шүүгдэж" байгаа. Нэг ёсондоо, цэц Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл Г.Занданшатарыг хууль бусаар огцруулсан асуудал босож ирнэ.
Энэ бүхэн нь саналын томъёололтой холбоотой.
Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан.
УИХ-аар оруулах "УГ САНАЛ" гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах.
Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр огцруулахыг дэмжээгүй санал гарсан. Уг саналын томъёоллоор, дэмжээгүйг дэмжих үү гэсэн хэлбэр УИХ-д орж ирсэн нь хуулийн зөрчил гэгдсэн юм. Дэмжээгүйг дэмжихгүй гэвэл Ерөнхий сайд огцрох ба, санал хураалтад оролцоогүй нь ч эсрэг саналтай гардаг тул энэ чиглэлд илүү ашигтай туссан.
Нэг ёсондоо ТББХ-ны томъёоллоор УИХ дээр санал хураасан нь буруу гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм.
Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг цаг үеэ мэдэрч, нэн хурдан шийдвэрлэвэл зүйтэй. Эс тэгвэл, дараагийн кандидат хэдийнэ яригдчихсан, тохирчихсон хойно "Үндсэн хууль зөрчиж байжээ" гэвэл ач холбогдол нь Г.Занданшатарт, түүний танхимын сайд нарт лав очихгүй юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Г.Занданшатарын засаг богино хугацаанд сайн ажилласан.
Занданшатарчууд одоо Зарг�##�дахаа болих хэрэгтэй шүүдээ, унасан бөхөд ш�##�таг мундаггүй гэгийн үлгэр зох огоод ч үр дүн гарахгүй шүүдээ.
Занданшатарыг байнгын хорооны хур�##� дээр огцруулахгүй, УИХ-ын чуулган дээр огцруулна гээд кноп дараад сууж байгаа гишүүдтэй гэж бодохоор юу ч гэмээр юм дээ