ХЗДХ-ийн сайдаас санамсаргүй “жийгдэх” шахсан Л.Мөнхбаатар дараагийн УИХ-ын даргад амбицалж байна

Өөрөө ч мэдэлгүй ХЗДХ-ийн сайдаас буух шахсан Л.Мөнхбаатар дараагийн УИХ-ын даргад амбицалж эхэлсэн талаар хөшигний ард яригдаж байна.
Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл түүний кабинет түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Л.Мөнхбаатар ч ХЗДХ-ийн сайд “хэвээрээ” гэсэн үг.
Гэхдээ иүүнд танхимдаа үнэнч байх, хамгаалж үлдэх сонирхол бага. Учир нь, өглөө нь гар барьж, амжилт хүсэж байсан Ерөнхий сайд нь өдөр гэнэтхэн хэвлэлийн бага хурал хийж, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилно гэж мэдэгдсэн.
Сайд солигдвол хэрэг шийдэгддэг гэсэн хууль зүйн салбарын алдаатай мессежийг шидсэн нь Г.Занданшатарын алдаа болсон уу, болсон. Ямартай ч Б.Энхбаярыг УИХ-д танилцуулан, тангараг өргүүлэх үйл явц хийгдэж чадахгүй байсаар Г.Занданшатар огцорлоо.
Л.Мөнхбаатарын хувьд “Хүн эргээд уулзах нүүртэй байсан нь дээр. Миний хувьд хэрэг ярихгүй, бодлого ярина гэдэг зарчимдаа анхнаасаэ үнэнч байсан” хэмээн мэдэгдсэн.
Өмнө нь МАН-ын бүлгийн даргаар хүртэл ажиллаж байсан Л.Мөнхбаатарын хувьд намдаа хөл сайтай, хуульчийн мэргэжилдээ бас үнэлэгддэг улстөрч мөн. Харин ийм үйл явдлын дараа нэмж амбицлах зорилго бий бололтой.
Дараагийн УИХ-ын даргыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлдэг. Одоогоор бүлэг хоёр хуваагдсан байдалтай, даргаа Ж.Батжаргалаар сольчихсон гэгдэж буй. Намын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн байр суурийг нэгтгэж авахгүй бол бүлэг дээр нэр дэвших амар ажил бас биш.
Ямартай ч Л.Мөнхбаатар өдгөө УИХ-ын даргад үзэхээр ажиллаад эхэлжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болох л хүн дээ
Мөнхбаатар гишүүн Их хурлын даргыг асууд�##�гүй хийчэх байх шүү амжилт хүсье
Гөлөг
Зөв дөө. УИХ дарга бараг л болчих байхаа