УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлэг болон ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралддаг билээ.

Өнөөдөр хуваарийн дагуу хуралдах гэж байна. Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхойгүй байна.

Харин энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/

-Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лантуу
Лантуу

Хүүкийг огцруулая

Холбоотой мэдээ

Back to top button