А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч хоёр үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тэртээ 80 жилийн өмнө Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэхүү түүхт өдрийн мэндийг дэвшүүлье.
Үндсэн хууль бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалан, бататган бэхжүүлэх үүднээс УИХ-ын тогтоолд хориг тавьж байна.
УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоолыг баталсан. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-ыг тус тус үндэслэж, дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна:
Нэг: УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол... гэж Үндсэн хуульд заасан бий. Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу, огцруулахыг дэмжих эсэхээр санал хураах ёстой байсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш, ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хурааж шийдвэрлэсэн байна.
Хоёр: Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох хуультай. Нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 хүртэл хуралдана. Хэрэв хэлэлцэх асуудал дуусаагүй бол олонхын саналаар сунгаж болно гэж заасан. Гэтэл баасан гарагийн хуралдааны ирцийг шинээр эхлүүлээгүй, ирц хүрээгүй пүрэв гарагийн хуралдааныг сунган үргэлжлүүлсэн нь хууль зөрчжээ.
Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад дотоод нэр хүнд, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултай. Иймд 2025.10.17-ны өдрийн 95-р тогтоолд тавьсан энэхүү хоригийг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hahaha nuursnii hulgain zagalmailsan etseg Khurelsukh usreeed garaad irlee
Энэ хүүрийг огцруулах хэрэгтэй. Нам төрийн хутгуур
Хүүк мсиэс н түрийвчэнд бүрэн орсоныг харуулж байна
Даргаа та бүр мангас болжээ. Намын нийт олонхын шийдсэн асуудлыг төрийн асууд�##� болгоод. Нуруу �######� нь шороо болчихсон Занданшатарыг дахиж барилдуулна гэж улайраад . Энэ бол эрүүл үзэгдэл биш
өөрөө эхэлсэн хүн шүү ард түмэн мэдэхгүй биш мэдэж байгаа
Монгол улсад ерөнхийлөгчийн юү парламентын юу �##�ь засагл�##� нь хөрсөн дээр ноёлж байна вэ?
Хаанчл�##� тогтоохруу явж бна
УИХ хэлэлцээд 39 ба түүнээс дээш гишүүн хоригийг хүлээн авахгүй бол тогтоол хүчин төгөлдөр болно хүлээн авб�##� хүчингүй болно
Эмч багш нар.тэтгэврийн хөгшчүүд ийн ц�##�инг нэмэхэд жаахан мөнгө л орно. Ер нь энэ Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё .Тэгээд хэмнэсэн төсвийн мөнгийг ц�##�инд зарцуулая
Ноёны бөх унасан ш дээ
ЗӨВ ЗӨВ МАШ САЙН БАЙНА
ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА
Ард түмэн ерөнхийлөгчийг дэмжиж байгаа байх оо.