НИЙГЭМНийгэм мэдээ
Өвлийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 29-нөөс орон даяар эхэлсэн. Тэгвэл тус шалгалтын онлайн бүртгэлийн хугацаа ирэх сарын 14-нд дуусах юм байна.
Тодруулбал, тус шалгалтын онлайн бүртгэл өнгөрсөн сарын 29-ний 14:00 цагт нээгдэж, ирэх сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусах юм. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой.
Ташрамд, энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжгүй бөгөөд зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.