Нийгэм мэдээ

Богд ууланд стандарт зөрчсөн байршлын 12,452 метр хашааг чөлөөлж эхэллээ

Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас эхлүүллээ. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс стандартад нийцээгүй 34 байршилд 12,452 метр хашааг чөлөөлж эхэллээ.

Стандартын шаардлага хангахгүй хашааны улмаас нийслэлийн орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон судалгааны дүн гарчээ. Иймд дээрх стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн есдүгээр сард ажиллахдаа холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button