Үндэслэл: Ерөнхийлөгч Д.Амарбаясгалан дээр ч хориг тавих байв уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэрт хориг тавихдаа хоёр үндэслэл дурджээ.
Нэгт, Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан.
"Уг саналыг" гэдэг нь огцруулах санал гэсэн үг. Харин ТББХ-ны "Огцруулахгүйг дэмжих үү?" гэсэн саналаар УИХ дээр санал хураасан нь Үндсэн хуулийн зөрчил болсон гэж.
Хоёр дахь нь, пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааныг шууд үргэлжлүүлж, баасан гарагт уг асуудлыг шийдсэн явдал. Ажлын цаг дууссан хойно сунган хуралдах бол гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Бас ирц бүрдсэн хойно хуралдааныг эхэлсэнд тооцно. Энэ хоёр процесс хоёулаа яваагүй. Тэгэхээр баасан гарагийн хуралдаан бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл үсүнэ.
Уг нь эхнийх гэхээсээ хоёр дахь нь том хуулийн зөрчил болсон нь үнэн.
Харин Үндсэн хуулийн тухайд, УИХ гэдэгт Төрийн байгуулалтын байнгын хороо багтаж л байгаа. Бүх асуудал байнгын хороогоор дамждаг. Мөн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг л хэлэлцсэн хойно, агуулгын хувьд зөрчил үүсээгүй гэж тайлбарлах боломжтой.
Хоёр дахь үндэслэлтэй нь харин хэн ч маргаж чадахгүй юм.
Гэхдээ энэ үүднээс, нэгэнт баасан гарагийн УИХ-ын чуулганыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлсөн асуудал ч бас багтана. Нэгэнт хориг ганцхан Ерөнхий сайд дээр тавигдчихаад байна.
Үндэслэлээ дагавал, алагчилж хандаагүй нь үнэн бол Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хоёр гишүүн хоёулангийнх нь асуудалд л хориг тавихаар байж. Гэвч тэгээгүй. Харин баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан хүчин төгөлдөр эсэх дээр хуульчид ажиллаж эхлэх шинэ өнцөг үүсчихлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх юм үндэслэлтэй, хууль дүрмийн дагуу байх ёстой! Амарбаясгалан бол хулгайч, эрүүгийн гэмт хэрэгтэн учраас шалгуулаад зайлуулагдах ёстой! ЕӨК юу гэж гэмт хэрэгтэнд хориг тавих билээ дээ!! Асуудлаа зөв ялгаж салгаж сур!!
Б.Энхбаяр гишүүн Амарбаясгаланг нүүрсний хулгайд нь саад болсон БНХАУ-н иргэн Хасбаатарыг алуулсан гэж хэлсэн Энэ нь Тагнуул Цагдаа нарын хяналтад мөрдөгдөж байгаа гэдгийг Энхбаяр гишүүн бат итгэлтэй мэдээлсэн Энхбаяр гишүүн хуульч тэгээд Хууль зүйн сайд байсан хүн худлаа хэлэх боломжгүй гэж бодож байна Хэрэв гүтгэсэн бол харин Энхбаяр 5-8 жилийн ял авах зүйл заалттай юм байна лээ Амарбаясгалан заога үүсгэх байлгүй дээ
ЕРӨНХИЙЛӨГЧ НҮҮРСЧДИЙГ ШАХАЖ БАЙНА АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА
Хайрт ерөнхийлөгчийг чинь Монголын хамгийн том нүүрсчид худалдаад авчихсан шүү дээ
БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАН Ч ӨӨРӨӨ ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ШИЙДЭЭ БИЗДЭЭ
хориг тавьсан нь зөв одоо ямар нэгэн хууль зөрчсөн ажил явуулж болохгүй оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа улс орны ашиг гээд баахан хууль үөрчиж батлуулдаг байсан барилаар явах гээд буруудлаа ийм цаг үед хуулиа ягштал барих нь зөв дөө
Ерөнхийлөгч хориг тавьсан нь чуулганы хуралдаан хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсний шинж ээ
амарбаясгалан өөрөө өргөдлөө өгч чөлөөлөгдсөн асуудал байхгүй
Эхний үндэслэл бол хуулийн зөрчил биш.
Хахаха Амарбаясгалан дээр яаж хориг тавихуу _рийнх нь саналын дагуу л огцруулсан шүү д[ хахаа
Хүүк огцор
нэгэнт 67 гишүүн огцруулох гарын үсэг зурсан, мөн өөрөө хүсэлтээ өгчихсөн тул нэгэнт ойлгомжтой зүйл юм. харин засгийн газрын хувьд бол хориг тавих нь зөв.
Занданшатар, Амарбаясгалангийн асуудал шал ондоо байхаа хө.
1