Улс төрийн мэдээ

Түлшний хүрэлцээ, олдоц муу байгаад арга хэмжээ авахыг анхааруулав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.20/ хуралдаанаараа "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" мэдээллийг сонссон байна.

Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин тариаланч нарын дунд үүсдэг олон асуудал дээр ямар бодлого барьж байгаа талаар мөн түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Түүнчлэн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ олдоц болон импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээрх бодлого шийдлийг асууж, малын вакцинжуулалт, махны экспортод баримталж буй бодлого арга хэмжээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button