НИЙГЭМ

Иргэд: “500 метр урт дараалалд зогсож, 2 цаг хүлээсэн ч шатахуун олдохгүй байна”

Наймдугаар сараас эхлэн "орон нутгуудад шатахуун тасарлаа, хомсдолд орлоо” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин есдүгээр сараас нийслэлийн зарим ШТС АИ 92 бензингүй болж, түгээлт хийхгүй байгаа талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж эхэлсэн байдаг. 

Үүнээс шалтгаалж, “ОХУ-ын дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй шатахууны хязгаарлалт манайд нөлөөллөө, хомсдолд оруулаад үнэ нэмэх нь” зэрэг олон талын таамгууд гарсан.

Харин Засгийн газраас ОХУ-ын хэрэгжүүлж хязгаарлалт Монгол Улсад үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Г.Дамдинням, “Баруун аймгууд шатахуунаа дундын трейдер компаниудаас худалдан авдаг байсан учир хомсдол үүссэн. Шатахууныг Улаанбаатар хотоос нэмж тээвэрлэснээс одоо хэвийн болсон” гэсэн.

Гэсэн ч сумдад шатахуун алга, аймгууд хязгаарлалттай өгсөн хэвээр байв. Нийслэлд ч шатахуун тасарч эхэлсэн.

Энэ үед /2025.10.07/ салбарын сайд Г.Дамдинням мөн л “Шатахуун нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа” гэж мэдэгдсэн.

Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрсөн ч албанынхны тайлбар хэвээр, харин бодит байдал зөрүүтэй байна.

Тухайлбал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.10.20/ өдөр,

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

"ОХУ-ын Ангарскийн үйлдвэр сүүлийн сарын хугацаанд засвартай байсны улмаас бэрхшээлтэй байлаа. Тиймээс өөр үйлдвэрээс шатахуун татаж авчрах, БНХАУ-аас оруулж ирэх гэх мэт олон арга хэмжээг авсан. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрийн засварын ажил энэ сарын 15-нд дууссан. Тиймээс тухайн үйлдвэрээс нийлүүлж буй хэмжээ хангалттай түвшинд хүрсэн. Монгол Улсын шатахууны хоногийн хэмжээ 2000 тонн байдаг. Одоогоор 2000 тонноос илүү нийлүүлэлтэй байгаа бөгөөд өмнөх өдрүүдийг бодвол шатахууны нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Нөгөөтэйгүүр амралтын өдрүүдэд шатахууны агуулах амарчихдаг учраас тэндээс дахин татаж авахад тээвэрлэлттэй холбоотой хүлээгдэл үүсдэг. Тиймээс шатахууны хангалтууд түр тасалдах асуудал гарчээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт өртөө дээр 65 толгой вагон байна. Энэ нь нийт 3600 тонн АИ-92 шатахуун орж ирсэн.

Улаанбаатар хотод тасалдсан шатахууны асуудал цаг зуурын асуудал байсан. Шатахуун түгээх станцуудын нийлүүлэлтийг ажил өдөр гэхэд хэвийн шугамд орно” гэж мэдэгдсэн. Тиймээс энэ хүрээнд оройн 20 цаг 30 минутын орчимд “Нарны зам” дагуух ШТС-уудын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Биднийг очиход “Шунхлай” ШТС-ын гадна урд дараалал үүсэж, иргэд цаг гаруй хүлээсэн ч шатахуун дууссан байлаа. Харин яг дэргэд нь байрлах “Петровис” ШТС харанхуй, ажиллахгүй, мөн л шатахуунгүй болжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд бухимдаж, ШТС-ын түгээгчдийн суудаг байрны хаалгыг цохих тохиолдол ч гарав. Энэ зам дагуу 100-200 метрийн зайтай гурван ШТС байна. Тэдний нэг бол “Газ Ойл” ШТС. Эднийх орой шатахууны нөөцөө нэмсэн бөгөөд ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож байгаа гэдгээ хэлсэн юм. Энэ ШТС-ын гадаа л гэхэд иргэд 500 метрийн зайд урт дараалал үүсгэж, шатахуун авахын тулд хоёр цаг зогсож байгаа гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөө орой 2 цаг гаруй дара�##��##�д зогсож байгаад шатахуунгүй боллоо гэж хэлэхэд үнэхээр итгэмээргүй байна, энэ чинь 2025 он шүү дээ хүмүүс ээ

Зочин
Зочин

Shunu 11tsagt hurtel huleegeed benzinee avch chadsangui, mashiniihaa duu hooloig sonsood ulam stressdej bna, arai denduu yuma

Зочин
Зочин

Энэ асуудлыг байнга “түр зуурынх” гэж хэлэх юм, гэхдээ сар гаран болоход яагаад хэвийн болдоггүй юм бэ, ард түмэн чинь хэцүүдэж байна

Зочин
Зочин

Petrol hiih geed 3 gazraar orloo, bugd haachihsan, hajuud baisan gaz oil l baga zereg ugsun, daraalal mash urt baisan

Зочин
Зочин

Хаана ч очсон “92 дууссан” гэсэн бичиг, үнэхээр бухимдаж байна, ажилдаа явах бензингүй бол амьдр�##� зогсож байгаа юм шиг л байна

Зочин
Зочин

Shunhlai deer daraalald zogsoson 1 tsag bolj bhad mashin buh talaasaa urt daraalal uuschee, humuus hoorondoo muudaltsaad ehelsen

Зочин
Зочин

Яагаад ийм зүйл гараад байгааг ойлгохгүй байна, сайд бүр хэвийн гээд яриад байдаг, бодит байд�##� тэс өөр байна шүү дээ

Зочин
Зочин

Tolgoitod mash ih wagon irsen gej sonsloo, tegeed yagaad end benzinii duus#ag yum boloo, tur zasag arai ch iim baih gej

Зочин
Зочин

Zamiin tsagdaa hurtel daraalal zohitsuulj chadahgui bna, humuus mashinihaa tuld bool bolj bna shuu, uneheer emgenej baina

Зочин
Зочин

Хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэх бензингүй бол яах юм, нийтийн тээвэрт ч бас бөөгнөрөл ихэссэн байна, бүгд хэцүү байд�##�д орлоо

Зочин
Зочин

Eronhiilogch, said nar bugd “heviiin” gej helj bgaa, gehdee bodit am’dral deer heviiin gej helmeer yum alga shuu

Зочин
Зочин

Бензин авах гээд оройжин зогслоо, одоо ажлаа яаж хийхээ мэдэхгүй байна, бараа тээвэрлэдэг хүмүүс бүр хүнд байд�##�д орсон

Зочин
Зочин

Shuud unee nemne gej humuus yarij bna, odoo baga zereg homsdol garanguut l une usdug, ene togтворгуй baidal udaan yvah ni

Зочин
Зочин

Энэ асуудлыг нэг мөр шийддэг хүн �##�га, өдөр бүр мэдээлэл өөрчлөгдөж, иргэдийг хуурч байгаа мэт санагдаж байна

Зочин
Зочин

Orosiin uildver zasvartai bsan gene, gehdee Mongolchuud yah gej belddeggui yum boloo, bolovsruulah uildver baihgui gej iim bolchihdog

Зочин
Зочин

Хуучин үе шиг бензинд дара�##��##� үүснэ гэж бодсонгүй, одоо бүр шөнө ээлжээр зогсож шатахуун авдаг боллоо

Зочин
Зочин

Ulsiin tomchuud n’ bugd mashinaa duuren hiisen baih, bid l daraalald zogsood uldej bna, ene shudarga bus baina

Зочин
Зочин

Петровис ха�##�ттай, Шунхлай дууссан, Газ ойл дээр дара�##��##� 500 метр, ийм байхад яаж хэвийн гэж хэлэх юм бэ

Зочин
Зочин

Oilgoj baina, zasvar gej yavsan yum bgaa, gehdee ted belen baih heregtei bsan, odoogiin ene baidal unendee hetsuu

Зочин
Зочин

Бензингүй болохоор таксины үнэ нэмэгдэж, хүн бүр бухимдсан байна, энэ бол зөвхөн шатахууны асууд�##� биш нийгмийн хямр�##� болж байна

Монгол хүн
Монгол хүн

Ямар ч хэрэггүй ямар ч тодорхой хийдэг ч ажилгүы турш машин барьж хотоор зугаацдаг донтой болсон юмнууд больж үз.
Бензингүй байсан ч яадаг юм.
Автобус л сайн яваг

Ардын намын дандаанян
Ардын намын дандаанян

Шатахууны агуулахууд өнөө өглөөнөөс ажилдаа орж бензинээ бөөндөж өгөөд эхэлчихсэн гэнээ! Одоо жоохон байжийгаад колонкууд бензинээр сад тавих юм байна шүү!

Зочин
Зочин

Петровисын лицензийг цуцлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button