УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэд чинь шатахуун олохгүй байна, Г.Дамдинням сайд аа

Өвлийн хүйтэн эхэлж байхад шатахуун хайж зам дээр түгжрэл үүсгэх байдал эрс нэмэгдлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өмнө нь Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ "Шатахуун олдохгүй байна" гэж худал мэдээлсэн цахим хуудсууд болон хэвлэл мэдээллийн сайтуудыг цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулна гэж сүрдүүлээд зогсож байв.

Өчигдөр /2025.10.20/ Төрийн ордонд "Нийлүүлэлт хэвийн гээд байгаа ч, олдохгүй байна. Та колонкуудаар явж ажиллаж байгаа юу" гэсэн сэтгүүлчийн асуултад "Явж байгаа. Сая тайлбарлаа. Өөрөө бүтэн сонс" хэмээн томорсон. Мөн "Өнөөдрөөс хэвийн болно" гэсэн юм.

Өнөөдөр өглөө цахим хуудаснаа, "... хэрэглээ эрс хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье" гэжээ.

Гэвч нийслэлд шатахуунд олдохгүй, оочер дараалал буурахгүй байна, сайд аа. Орон нутагт ч ялгаагүй энэ зовлон нүүрлэж байна. Өчигдөр орой болон өнөөдөр өглөөний бодит байдлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд газар дээрээс нь ээлж дараалан сурвалжилж хүргэсээр байна.

Энэ бүхнийг худал гэвэл албан тасгалгааныхаа цонхоо нээгээд зам дээр оочерлосон иргэдээ хар. Машинаа унаад шатахуун түгээх станцуудаар явж үз.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бензины хомсдол гэж массыг шуугиулж анхаарлыг нь сарниулж байгаад араар нь нэг луйвар хийх нь дээ

Зочин
Зочин

Тэсийн колонкууд өгч байна, оочер ихтэй л байна ш дээ!

Зочин
Зочин

Данхар толгойтоо огцор

Ам ажил зөржээ
Ам ажил зөржээ

Энэ нэг юм ажлаа хийж чадахгүй, сууд�##� бөглөөд �######�в�##� таарна.

Зочин
Зочин

Энэ б�##�ай засгийг огцруул их хурлыг тараая намуудыг тараая

Зочин
Зочин

Шатахууны үнэ нэмэх, мөн ямармнэг бузар ажиллагаа нийгмийг бужигнуулах гэмт хэрэг явагдаж байна

Зочин
Зочин

Худ�##�ч П хурдан �######�

Зочин
Зочин

ШАТАХУУН ТҮГЭЭГЧИД БҮҮ ДАЛИМДУУЛ ЯМАР ЭХ ОРНОО ЗАСАГ ТӨРӨӨ ХОРЛОХ ДУРТАЙ НӨХДҮҮД БАЙДАГ ЮМ БЭ? ШАТАХУУН ТҮГЭЭХ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙ. МӨН ХОТХОН ХОРООЛОЛУУДЫН ХАЛААЛТЫГ БАРАГ ХААЖ БАЙНА ЯМАР МУУХАЙ СЭТГЭЛГҮЙ ДАЛИМДУУЛАГЧИД ВЭ? БОЛИОЧЭЭ ТА НАР

Зоч
Зоч

Нэгл машинтай хүниии унааагүйг унасан мэт л�##�руууд том том гоё жипүүд гөлөг шиг зогсож байснааа мартаад явдагшүүү

Зочин
Зочин

Ийм л цайрсан өлөн хулгайчуудыг сайданцар хийлгээд болж байгаа юмуу.

Хорлоо
Хорлоо

ЭРГҮҮ ДАМДИННЯМ ЧИ АРД ИРГЭДИЙГ ЮУ Ч БИЧИЖ БОЛДОГ ЦАГААН ЦААС ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?

ган
ган

Дамдинням гэгч энэ нөхөр шатахуун олдохгүй байгаа гэсэн хүмүүсийг шүүх цагдаад өгч шорон гянданд хийнэ сүрдүүлээд байсан. Бодит амьдр�##� дээр шатахуун байхгүй л байна. Өглөөнөөс хойш ТЭС-н түгээгүүрт 2 цаг орчим зогсож 30000 төгрөгийн шатахуун авлаа. Миний ард байсан хүмүүс хоосон үлдсэн. 2 цаг зогсоход бараг 500 грамм бензин шатаасан байх. Иймэрхүү худ�##� үл бүтэх сайдтай энэ ЗГ огцрох нь маш зөв.

Холбоотой мэдээ

Back to top button