Euphoria: Илүү харанхуй, илүү гүнзгий

HBO-ийн алдарт "Euphoria" цувралын гуравдугаар бүлэг ирэх онд нээлтээ хийнэ.
Euphoria цуврал нь 2019 онд анхны ангиа цацсанаас хойш өнөөдрийг хүртэл үзэгчдийн анхаарлын төвд байгаа юм. Энэхүү цуврал нь өсвөр насныхан болон залуусын амьдрал, сэтгэцийн эрүүл мэнд, донтолт, хүн хоорондын харилцаа зэрэг сэдвийг олон янзаар дүрсэлсэн байдаг.
Тэгвэл шинэ бүлэг дээрх үйл явдлыг агуулах уу, аль эсвэл шинэ сэдвийг харуулах уу гэдэг нь олны хүлээлтэд байна. Шинэ улирал ирэх онд цацагдах бөгөөд гол дүрүүд болох Rue /Zendaya/, Jules /Hunter Schafer/, Cassie /Sydney Sweeney/ нар дахин оролцож байгаа аж. Харин Kat-ын дүрийг бүтээсэн Barbie Ferreira гуравдугаар бүлэгт оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн.
Үүнээс гадна жүжигчин Sharon Stone, дуучин Rosalía нар шинэ дүрүүд болж, нэмэгдэх шуум байна.
Шинэ бүлгийн үйл явдлын хувьд "film noir" буюу илүү харанхуй, насанд хүрэгчдийн өнгө аястай, нийгмийн гүн гүнзгий асуудлуудыг хөндсөн хэлбэрт шилжинэ гэдгийг найруулагч Сэм Левинсон дурдсан.
Харин үзэгчид цаг хугацааны үсрэлт буюу "time jump" хийх магадлалтай бөгөөд өмнөх хоёр бүлгийн сургуулийн орчноос гарч, дүрүүдийн ирээдүйн амьдрал, шийдвэр, үр дагаврыг харуулж магадгүй хэмээн таамаглаж байна.
Албан ёсны трэйлер хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд HBO-оос ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.