"Оюу толгой" ХХК-ийнхан өнөөдрийн түр хороонд ч бас ирэхгүй нь
Долоо хоног бүр Оюу толгойн асуудлаар байгуулсан УИХ-ын түр хороо хуралдаж байгаа.
Харин долоо хоногийн өмнөөс "Оюу толгой" ХХК-ийн зүгээс түр хорооны хуралдаанд ахиж биечлэн оролцохгүй гэж мэдэгдээд байгаа.
Өнөөдөр хуваарь ёсоор,
- "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсох
- Зээлийн хүүг бууруулах ба "Онтрэ"-гийн лицензийг шилжүүлэх асуудлаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн явцыг мэдээллийг сонсох ёстой.
Гэвч хуралдаанд "Оюу толгой" компанийнхан мөн л ирэхгүй юм байна.
Тэдний зүгээс улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд түр хорооны хуралдаанд ирэх нь аюултай, үр дүнгүй гэж үзсэн нь анхаарал татсан. Мөн УИХ-ын түр хороонд ирэхгүй атлаа Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Уг нь түр хороо Засгийн газарт чиглэл өгөх, тэр чиглэлийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх учиртай. Иймд Засгийн газар, "Оюу толгой" ХХК нь УИХ-ын оролцоогүйгээр, тусдаа асуудлыг шийдэх гээд байгаа дүр зураг уншигддаг.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард суухаар боллоо гэж мэдэгдсэн ч, ажил ямар явцтай байгаа нь тодорхойгүй байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаалийн байгууллага гэж байна уу. Шууд зогсоогооч. Шахаад ч юм гарахгүй хулгайчдыг хэлэлцээр хийлгэхээ болиоч.
shuud zogsooh heregtei ajliig ni
дэндүү даварч байна шүү, бүх ажлыг нь зогсоо
Үё үсийн дарга нар түрүүлж мөнгө авсаар байгаад бүр тоохоо больж дээ хөөрхий
Төр засгаас том байж болдог юмуу Ирэхгүй бол албадан ирүүл Эсвэл гэрээгээ цуцлах арга хэмжээ авалдаа
Гадна дотны өлөн хулгайчууд аргагүй даам болцон юм биш үү. Непал гэдгийг мэдэхгүй л байна дөө
Эзэн нь юмаа мэддэг биздээ өөрсдөө зохицуулаач
Oyutolgoig shuud haah heregtei..