Нэг тонн шахмал түлш авахаар мөнгө шилжүүлээд залилуулжээ

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан нэг тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гудамжинд байгаа архичид гуйлагчид, ядуу зүдүү үйлээ үзэж яваа хүмүүс чинь урд нь хүн гомдоосон сэтгэл муутантай хүмүүс л үйлийн лайгаа эдэлж яваа юм шүү дээ хө
Өө хүн хогнууд кармагаа хүртээ ялаа үүрч бгаа нь энэ хүүрсүгнүүд
Гахх гахх гохь чинь
КАРТААРАА БАГА БАГААР Л АВНА БИЗ. ЮУН ШУНАЛТАЙ ЮМ БЭ. МЭДЭЭЖ ЮУ ГЭЖ ТОНН ТОННООР ӨГӨВ ГЭЖ ДЭЭ.