УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Батлут: Энхийг сахиулагчид томилолтын зардлынхаа 80 хувийг өөртөө авах боломжтой боллоо

Өнөөдрийн /2025-10-22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут энхийг сахиулагч нарт олгох томилолтын хэмжээг нэмсэн талаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Энхийг сахиулагч нар томилолтынхоо зардлын 80 хувийг өөртөө, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр бүтэн жилийн хугацаанд алс газар үүрэг гүйцэтгэж ирсэн Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол дахь цалингаа 100 хувь авахаас гадна, жилийн хугацаанд авах нөхөн төлбөрийн хэмжээ нийт 1800 орчим ам.доллараар нэмэгдэж, төдий хэмжээгээр алба хаагчдын ар гэрт санхүүгийн бодит дэмжлэг болж очих юм.

Мөн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албаа хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, эргэн нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлэхээр боллоо.

Одоогоор Өмнөд Сутан улсад манай улсын 800 гаруй албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Дээр дурдсан тогтоол батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх боломжтой. Иймд 15 дугаар ээлжийн энхийг сахиулагч нар томилолтын зардлынхаа 80 хувийг өөртөө авах боломж үүслээ. Харин өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсонд хүмүүст энэ тогтоол хамаарахгүй" хэмээсэн юм.

Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 мянга орчим цэрэг уг ажиллагаанд оролцож Монгол цэргийн чадамжийг дэлхий нийтэд харуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Змапочин
Змапочин

Эрдэнэтийг самарсан хулгайч �######�

Холбоотой мэдээ

Back to top button