Гадаад мэдээДЭЛХИЙ

Камерунд сонгуулийн улмаас хурцадмал байдал үүсэж, 20 жагсагч баривчлагдлаа

Камерун улс энэ сарын 12-нд ерөнхийлөгчийн сонгууль явуулсан. Санал хураалтын дүн энэ долоо хоногийн сүүлээр гарах төлөвтэй байгаа. Тэгвэл сонгуультай холбоотой хурцадмал байдал үүссэн, жагсаал явагдсаны улмаас 20 хүн баривчлагдсан байна.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч Паул Бияа өрсөлдсөн. Шинжээчдийн үзэж буйгаар Камеруны сөрөг хүчин тарж, бутарсан тул 92 настай Бияа дахин ялалт байгуулах магадлал өндөр. Сонгуульд сөрөг хүчний 11 нэр дэвшигч өрсөлджээ.

Сөрөг хүчний нэр дэвшигч Исса Чирома Бакари өнгөрсөн долоо хоногт сонгуульд ялсан хэмээн мэдэгдэл хийж, Бияаг ялагдсанаа хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Бияагийн нам үүнийг нь няцааж, сөрөг хүчин сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг оролдож байна гэжээ. Тчирома өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ, санал хураалтад хөндлөнгөөс оролцсоныг илтгэх шинж тэмдгүүд байна гэсэн юм.

Сонгуулийг хянасан Камеруны үндэсний эпископын бага хурал даваа гарагт /2025.10.21/ мэдэгдэл хийхдээ хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн хэмээжээ. Нас барсан хүмүүсийг сонгууль өгнө гэж бүртгэсэн байснаас гадна зарим санал хураах газрын байршлыг өөрчилсөн гэх мэт зөрчил гарсан аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button