Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д энэ дуунуудыг дуулвал шоронд хоригдож магадгүй

ОХУ-ын “Stoptime” хамтлаг дайны эсрэг уран бүтээлчдийн дууг Санкт-Петербург хотод дуулснаасаа хоёр долоо хоногийн дараа хоригдсон байна.

Дуучин Диана Логинова, бөмбөрчин Александр Орлов, гитарчин Владислав Леонтьев нар хамтдаа “Stoptime” нэртэй тоглодог. Тэд энэ намар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг эсэргүүцсэн, дайны эсрэг утгатай дуунуудыг дуулснаараа Оросын цахим орчинд олны анхаарлыг татсан юм.

Гурван гишүүн тус бүр олон нийтийн цуглаан зохион байгуулсан хэргээр 12–13 хоног хоригдсон байна. Харин Логинова ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан хоёр зүйл ангид буруутгагдаад байгаа юм. Үүний улмаас тэр эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай болжээ.

“Stoptime” хамтлаг дуулж, баривчлагдахад нөлөөлсөн байж болзошгүй зарим дуунуудыг харцгаая.

Нойз МС – Светлая Полоса

Санкт-Петербургийн шүүхийн хэвлэлийн алба мэдээлэхдээ “Stoptime” хамтлаг энэ дууг тоглосон тул Логиноваг ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан хэрэгт буруутгажээ. Тус хотын цагдаа нар Нойз МС цахим хуудсандаа оруулсан нэгэн нийтлэлийг дурдсан юм. Нойз МС тэрхүү нийтлэл дээрээ нэгэн Киев дэх нэгэн сонсогч нь дроны халдлагаас нуугдах үедээ “Светлая Полоса” дууг сонсдог талаар бичжээ.

Хотын цагдаа нар “Ингэснээр тухайн дуу болон түүнтэй холбоотой тайлбар нь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг олон нийт сөргөөр үнэлэхэд хүргэж байна” гэж үзсэн байна. Логинова шүүхэд мэдүүлэг өгөхдөө ОХУ-ын зэвсэгт хүчний нэр хүндийг гутаагаагүй гэж хэлжээ. Тэрхүү дуу нь Украины дайн, ОХУ-ын зэвсэгт хүчин эсвэл ОХУ-ыг дурддаггүй гэдгийг сонсогчид нь онцолсон юм. Харин зүйрлэл ашиглан мессеж хүргэдэг дуу гэж зарим хүн үзжээ.

Монеточка – Это было в Росии

Монеточкагийн энэ дуу нь 2024 онд дайны эсэргүүцэж гадаад руу нүүсэн Орос цагаачид дунд алдартай болсон байна. Тэрхүү уран бүтээл нь Украины дайн эхлэхээс өмнөх амьдралаа дурсдаг, гунигласан өнгө аястай дуу юм.

Энэ дууг “Instagram”, “TikTok” хэрэглэгчид олон мянган богино бичлэг хийхдээ ашиглажээ. Тэдгээр бичлэг нь дайны өмнөх амьдрах ямар байсан талаар дурсамжийг харуулдаг сэдэвтэй. Бичлэгүүдэд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Москвад гадаад улсын иргэд баярлан цэнгэж буй буй дүрс бичлэгүүд, мөн сөрөг хүчний удирдагчид агсан Алексей Навальный болон Борис Немцов нарын дүрс орсон байдаг.

Нойз МС – Кооператив Лебединое Озеро

Энэхүү дууны нэр болон үг нь ЗХУ нуран унасны бэлгэ тэмдэг болдог “Хунт нуур” балет болон 1990-ээд оны дунд үед Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийнхэн байгуулсан Озеро хороотой холбоотой.

ОХУ шүүх энэ дууг тавдугаар сард экстремист хэмээн хориглосон байдаг. Тэрхүү дуу нь төрийг хүчээр түлхэн унагаах суртал ухуулга агуулсан, мөн ОХУ-ын залуусын ёс суртахууны хөгжилд заналхийлж байна гэж шүүх үзжээ.

Монеточка – Ты Солдат

Логинова Монеточкагийн “Ты Солдат” нэртэй дууг тоглосныхоо төлөө армийн нэр хүндийг гутаасан гэх хоёр дахь зүйл ангид буруутгагдсан юм. Монеточка өөрийн Instagram хуудас дээрээ “Тэгэхээр эрх баригчид цацаагүй байгаа дуунд хэлзүйн дүн шинжилгээ хүртэл хийсэн байна” гэж бичжээ. Тэрбээр ОХУ-д байгаа шүтэн бишрэгчдэдээ юуны өмнө өөрсдийн аюулгүй байдлаа бодохыг уриалсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button