Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос дуунаас хурдан пуужин туршсан нь байгаа оносон гэж мэдэгдлээ

БНАСАУ өнөөдөр /2025.10.23/ мэдэгдэл хийхдээ дуунаас хурдан хоёр пуужин туршсан хэмээжээ. Энэ шинэхэн, чухал зэвсгийн систем нь Хойд Солонгосын дайнаас урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлнэ гэж Пёньян мэдэгдсэн юм.

Тус улсын төрийн өмчит “KCNA” телевиз мэдээлэхдээ “Пёньян хотын Рёокпхо дүүргээс зүүн хойд зүг рүү хөөргөсөн хоёр дуунаас хурдан пуужин Хойд Хамгёнг муж дахь байгаа амжилттай оносон” гэжээ. Лхагва гарагт /2025.10.22/ Өмнөд Солонгосын арми мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос богино тусгалтай хэд хэдэн баллистик пуужин зүүн хойд зүг рүү харвасан гэж мэдэгдсэн. Тэрхүү пуужин 350 км орчим ниссэн байна.

Цэргийн эх сурвалжууд мэдээлснээр тус зэвсэг Хвасонгпхо-11-Да-4.5 гэдэг нэртэй тактикийн баллистик пуужин байж магадгүй юм. Тус пуужинг БНАСАУ өнгөрсөн жилийн есдүгээр сард харвасан. Лхагва гарагийн туршилтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцоогүй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-д айлчлахаас хэдэн хоногийн өмнө Хойд Солонгос тус пуужинг харвасан нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Трампын хувьд Ким Жон Унтай уулзах хүсэлтэй гэдгээ саяхан мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Владимир
Владимир

Хойд Солонгосын тухай бичих ,ярих нь дайныг суртаочилсан, хүн төрөлхтөний эсрэг харгис дэглэмийг дэмжсэн үйлдэл тул хориглох шаардлагатай..мөн Хойд Солонгосын ЭСЯыг хөөж гаргах ёстой...

Холбоотой мэдээ

Back to top button