АНУ-ын өр секундэд 70 мянган ам.доллароор өсөж, $38 их наядад хүрлээ

АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон байгаа үед гадаад өр нь 38 их наяд ам.доллар хүрлээ. Тус улсын гадаад өр наймдугаар сард 37 их наяд ам.доллар хүрсэн. Гурван сарын дотор 1 их наяд ам.доллароор өр өссөн нь ковидийн цар тахлаас өөр үед ажиглагдаагүй хурдтай нэмэгдэл юм.
Конгрессын Эдийн засгийн хамтарсан хороо тооцоолсноор өнгөрсөн жилийн хугацаанд секундэд 69,713.82 ам.доллароор өсжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн захиргаанд ажиллаж байсан Кент Сметтерс хэлэхдээ, цаг хугацааны явцад өсөж буй өр инфляцыг нэмэгдүүлж, америкчуудын худалдан авах чадварыг бууруулна гэсэн байна.
“Peter G.Peterson” сангийн тэргүүн Майкл Петерсон мэдэгдэл хийхдээ “Засгийн газар тэг зогссон байгаа үед өрийн хэмжээ 38 их наяд ам.долларт хүрсэн нь хууль тогтоогчид төсвийн үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн түгшүүртэй дохио” хэмээжээ.
Эх сурвалж: AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна, хохь чинь. Хурдан дампуурарай АНУ, ХА, ХА ХА !