УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирцэд орчхоод санал хураалтаас гээгдсэн 19 гишүүн хэн хэн байв

ҮХЦ Үндсэн хууль зөрчиж Ерөнхий сайдыг огцруулсан гэх дүгнэлт гаргасан.

Үүнд, саналын томьёолоо болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал хөндөгдсөн юм. Их суудлын хуралдаанд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон С.Бямбацогт “ирцэнд орсон ч, санал хураалтад оролцоогүй 19 гишүүний нэрс”-ийг нотлох баримтаар өгч байгаагаа хэлж байв.

Тэгэхээр ирцэнд орсон ч, санал хураалтын үеэр гээгдсэн 19 гишүүн хэн байв гэдэг нь анхаарал татах асуудал болон хувирсан.

Ирцэнд орсон ч, огцруулах кноп дараагүй гишүүдийн нэрсийг тухайн үеийн чуулганы санал хураалтын дүрс бичлэгээс дараах гишүүдийн суудал хоосон харагдаж буйг харж болохоор байна.

  1. О.Амгаланбаатар АН
  2. Д.Батбаяр АН
  3. Х.Баттулга АН
  4. Б.Бейсен АН
  5. Ж.Батсуурь АН
  6. Г.Ганбаатар АН
  7. С.Ганбаатар АН
  8. Л.Гантөмөр АН
  9. Д.Жаргалсайхан АН
  10. С.Одонтуяа АН
  11. Г.Очирбат АН
  12. Ц.Туваан АН
  13. Ж.Баярмаа АН
  14. П.Батчимэг АН
  15. С.Эрдэнэбат МАН
  16. Ж.Ганбаатар МАН
  17. Б.Мөнхсоёл ХҮН
  18. Г.Уянгахишиг ХҮН
  19. М.Нарантуяа-Нара ИЗНН
Санал хураалт эхлэх үеийн зураг

Хуралдааны ирцэд бүртгүүлчихээд санал хураалтад оролцоогүй бол татгалзсан саналд тооцдог хууль Монгол Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд бий. Эл хуулиар саналын томьёолол болон ирцийн өнөөдрийн асуудал үүссэн гэгдэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харахад 19-өөс 14 нь Ардчилсан намынхан байна. Бүлгийн шийдвэр энэ тэр гээд байсан, худлаа байсан юм бишүү? Хамаг бантанг хутгагч нь Ардчилсан намынхан байсан байна шүү дээ. Цогтгэрэл бүлгийн даргаа яаж хийгээд байгаан бэ????? Хийж чадахгүй бол болих хэрэгтэй, эд нарт итгэх хэцүү дээ.

Бадам
Бадам

Хуйв�##�даанд хамтрагчид шүү дээ анхнаасаа бүх зүйлийг мэдэж байсан мөнгө авсан нь тодорхой Задгай амтайгаараа Нара мөнгөний дүнгээ хэлсэн ккк одоо бүгд хам хэрэгтэнүүд

Зочин
Зочин

Эд нараас хэн хэн нь 17-ны ирцээр, хэн хэн нь 18-ны ирцээр сан�##�ын тоонд орсон бэ ?

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Хахаха
Хахаха

АН-ын зөв. Хэн МАН-ын т �##�д үйлчилж да лайсан газар нь да лд орж байдын. Амарбаясга лан Занданшатар 2-ыг хоёулангийнь �######�уулах хэрэгтэй шдээ. Одоо ч гэсэн Занданшатарыг огцруулах та лд нь кноп дарах хэрэгтэй , нүүрсний хулгайчууд энэ ба лай дибиль юмаа өмөөрцөн гуцжээнэ.

Холбоотой мэдээ

Back to top button