2025 онд Хятадын коксжих нүүрс, коксын үнэ хэлбэлзэлтэй байсан ч өсөлттэй гарчээ

Хятадын коксжих нүүрс болон металлургийн коксын үнэ энэ жил нийтлэгээр “V” хэлбэрийн хэлбэлзэлтэй байлаа. Гэвч жилийн зарим хугацаанд нийлүүлэлт нь эрэлтэд суурилсан суурь хүчин зүйлсээс шалтгаалсан юм.
Жилийн турш Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхгүй хэвээр, дэд бүтцийн хөрөнгө оруулалт удааширч, гангийн экспорт өссөн ч ган бүтээгдэхүүний дотоодын эрэлтийг сулруулсан. Засгийн газрын “anti-involution” буюу компаниудын дундах ширүүн өрсөлдөөнийг сааруулах бодлогын хүрээнд гангийн үйлдвэрүүд түүхий эдийг зөвхөн хэрэгцээндээ нийцүүлж худалдан авах стратегийг баримталж, мөнгөн урсгалаа дээд хэмжээнд байлгах зорилгоор орлого, нөөцөө хатуу хянаж ажилласан юм.
Үүний үр дүнд коксын үнэ оны эхний хагаст буурах чиг хандлагатай байсан бол 7,8-р сард эрэлт сайжирснаар дахин өсөлт үзүүлэв. Sxcoal-ийн мэдээлснээр 2025 оны эхний найман сард Хятадын нийт коксын нийлүүлэлт 334.23 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.89 хувиар өссөн бөгөөд нийт эрэлт 323.72 сая тонн болж, жилийн хугацаанд 2.68 хувийн өсөлттэй гарчээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Sxcoal
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.