УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Худал мэдээлэл тараах" заалтыг хэлэлцэх ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хойшлогдлоо

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэхээр товлосон.

Маргагч талуудаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлжээ.

Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлож, магадлал гаргалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хэдэн архичдыг татан буулга

Холбоотой мэдээ

Back to top button