СПОРТ

Өнөөдөр манай улсын гүйлтийн цанын тамирчид уралдана

Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдаж буй "Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын III наадмын гүйлтийн цанын төрлийн уралдаан өнөөдөр /2020.01.18/ болно. Тус төрөлд Монголын тамирчдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар оролцож буй билээ.

"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимп нь нэгдүгээр сарын 9-нөөс 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 70 гаруй улсын 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Үүнээс манай улсын баг тамирчдын хувьд биатлон болон гүйлтийн цанын төрлөөр хүч үзнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button