Хот хоорондын автобусанд төрсөн хүүд насан туршдаа үнэгүй зорчих батламж гардуулжээ

Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хот хоорондын чиглэлд зорчиж явсан 07-08УВС номерын том оврын автобусанд жирэмсэн зорчигч замдаа амаржсан тухай бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл эх хүү хоёр эсэн мэнд гэртээ очсон бөгөөд тухайн үед зорчиж явсан автобус "Түмэнд нээлттэй хязгаарынхан" ХХК-ынх байсан аж.
Тус компанийн удирдлагууд хүүд насан туршдаа нийтийн тээврээр үнэгүй зорчих батламж гардуулж хүндэтгэл үзүүлжээ. Хүүгийн аавыг Ж.Нямдорж гэдэг Увс аймгийн Зүүнхангай сумын иргэн бөгөөд хүүдээ Дашбаатар гэх нэр өгчээ.
Эргэн сануулбал, тус үйл явдал энэ сарын 15-нд болсон. Нийтийн тээврийн автобусанд анхны төрөгч болох оюутан жирэмсэн охин зорчиж явсан бөгөөд гэнэт өвдөлд өгч нийтийн тээвэрт амаржсан. Амаржсан охиныг хамт зорчиж явсан эмэгтэйчүүд эх барьж авч, Завхан аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нар хүйг нь салгаж, хүлээж авсан юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АПУ-гийн складанд төрвөл яах уу
Насан туршид нь аохи үнэгүйшд.
Хха????????
Уух апу даах бхдаа ккк
Ямар учиртай юм болдоо би автобусанд төрсөн гээд хэлээд явахуу.Хамгийн гол нь эх,хүүхэд эсэн мэнд байгаа нь сайхан юмдаа.????
Эх хүүхдэд нь сайн сайхныг ерөөе.
За даа худлаа юм билээ дээ!! Онгоцны ослоос амьд гарсан ганц хүн (Хөвсгөлийн) дараа нь ярьж байсан энэ худлаа юм билээ гэж!!! Иймэрхүү шоу хэрэггүй!! Хүүхэдэд нь эрүүл мэнд амар байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
DUU HUU YAVAAD BAIDAA
Nasan turshid ta nar bhuu kk eleg avah yum
Хүү нь нэр шигээ баатар болог!
Duu durtai uefee yabaf bsij dee
АПУ СКЛАДАД ТӨРВӨЛ ХӨГШӨӨН НАСАН ТУРШДАА АРХИ ҮНЭГҮЙ ШААНА БИ ЭХНЭРЭЭ ӨОЙНГОД ТӨРҮҮЛНЭЭ БҮҮР ХАНГУ ОНГОЦОНД ТӨРҮҮЛНЭ УСЫГ НЬ ГАРГААЛ СУУЧИХА МИНИЙ ЭНЭ УХААНЫГЭЭ