УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Б.Жаргалан: Тавантолгой ордын ашиглагдаагүй хэсгийг авах тогтоолыг төсөв дагуулаад оруулаад ирж

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.10.24/ 10:40 цагт эхэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзсэн тул УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг даргалж буй юм.

Хуралдааны эхэнд, "Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/"-ийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: ҮХЦ, Ерөнхийлөгчийн хоригийн аль аль нь чуулганы ирцийн асуудлыг хөндсөн. Тэгэхээр бид ирцийнхээ асуудлыг шийдэж, санал хурааж байж цааш явах ёстой. Нөхөд өө, Тавантолгой орд дээр оффтейк гэрээ байгуулах, өрийг дахин удирдах зориулалтаар 1 тэрбум ам.долларын бонд гаргах гэж байна Дэг зөрчсөн хурлаар хэлэлцэхээр хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Тодорхой юм асуугаад байна. Энэ тогтоолд чинь Тавантолгой ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж яг аль хэсэг юм бэ. Ямар эрх та нар авах гээд байгаа юм. Ончхараат, Бортолгой орд дээр гэрээ байгуулагдсан юм уу. Ямар хөнгөлөлттай үнээр байгуулсан юм. Ил болгох юм уу, болгохгүй юм уу. Та бүхэн "нэгнийгээ нүүрсний хулгайч" гэж цоллоод байдаг. Ард түмэн ч мэдэхийг хүсэж байна.

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад удаагүй байж анхны төсвөө дагалдуулаад орд газрын асуудлаар тодорхой эрх шилжүүлэн авах тогтоол оруулж ирж байна. "Ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах" гэжээ. Шинэ Засгийн газар дахиад Тавантолгойгоороо оролдоод эхэллээ. Ашиглагдаагүй байгаа хэсэг гэж хаана байгаа юм бэ.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Ойлгомжгүй зүйл байхгүй. Ерөнхий сайд энэ бол Бортээгийн орд гээд хэлчихсэн шүү дээ. "Бортолгой, Ончхараат Чайна Энержи" рүү явчихсан. Бүгдээрээ бас мэдэж байгаа. Олон Улсын аудит оруулъя, гэрээ хэлцлийг нь УИХ хянадаг болъё гэж байгаа юм. Ийм л утгатай тогтоол. Нууж хаагаад зугтаад байгаа юм байхгүй.

ЭЗХ-ийн сайд Н.Учрал: Бортээг эдийн засгийн эргэлтэд ороогүй.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гишүүнийг сайдаар танилцуулах асуудлыг Дэг зөрчиж оруулаад ирлээ. Өөрөөр хэлбэл зарчмын зөрүүтэй санал бүлгүүд гаргаагүй байхад оруулж ирээд санал хураагаад явчихлаа. Б.Энхбаяр гэх гишүүн удаа дараа УИХ-ын гишүүдийг сүрдүүлээд байна. Өчигдөр ХЗБХ дээр миний гаргасан "прокурорын байгууллагын хөрөнгийг 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал"-ыг Б.Энхбаяр гишүүн унагаалаа. Унагахдаа намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг унагалаа гэж хэлсэн. Маш олон гишүүд болон хуулийн байгууллагынхан сонссон. Энэ хүнд хуулийн салбарын асуудал сонин биш. Зөвхөн хувийн өш хонзон сонин байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 7
Зочин 7

Хөөрхөн, ухаантай Жарг�##�анд амжилт.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button