Улс төрийн мэдээ

"Дэмжихгүйг дэмжье" гэдэг агуулгыг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд маргаан дагуулаад буй УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байгаа талаараа мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Дэмжихгүйг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахгүй байя. Монгол хэлний үг найруулгад нийцсэн саналын томьёоллыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж одоогийн маргаан дагуулсан Дэгийн тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байна.

Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Амарбаясгалан даргад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн гишүүн дэмжихгүйг дэмжье гэдэг агуулгаар санал хурааж болохгүй юм байна аа гэж хэлж байхад. Тийм байна гэж хэлж байсан удаатай. Иймээс үүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button