Чуулган | Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар танилцуулж, 17.20 цаг хүртэл завсарлалаа
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэрээ энэ сарын эхээр зарласан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан билээ. Мөн Монгол Улсын Их Хуралд танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 01-ны өдөр Засгийн газрын 1-111 тоот албан бичгээр хүрнүүлсэн байдаг. Түүнээс хойш 24 хоног өнгөрөөд байв.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулаагүй байсан тул "Засгийн газрын гишүүнийг танилцуулах асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирлээ" хэмээх шүүмжлэл хүртсэн.
Ямартай ч дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилох тухай захирамжид гарын үсэг зурна. Б.Энхбаяр Засгийн газрын гишүүний тангараг өргөснөөс сайдын бүрэн эрх нь албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Иймд, УИХ-ын чуулган 17.20 цаг хүртэл түр завсарлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчидад хилийн хориг тавьсан нь дээр байх аа бүгд оргон �######�ах байх шүү яар�##�тай хилийн хориг